Бангладешт амь үрэгдсэн хүний тоо 150 хүрлээ
Бангладешийн нийслэл Даккед найман давхар орон сууцны барилга нурснаас болж амиа алдсан хүний тоо 150 хүрлээ гэж “ВВС” мэдээлжээ. Аврагчид болон армийнхан дээр энгийн иргэд сайн дураараа нэгдэн тусламж үзүүлж байгаа аж.
Нурсан барилгын дэргэд алга болсон, амиа алдсан иргэдийн ах дүү, төрөл төрөгсөд цугларч нүцгэн гараараа нурангийг ухаж хэн нэгнийг аврахыг хичээж байна. Амь үрэгдсэн хүний тоо цаг тутамд өсч байна гэж “ВВС” мэдээллээ.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ