О.Эрдэнэбулган: Шатахууны үнэ ирэх сараас буурна
2013-04-25

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган “нээлттэй уул уурхай” сэдвийн дор өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр дараахь асуултад хариулт авлаа. .

-Шатахууны үнэ  ойрын хугацаанд буурах уу?

-Ирэх сараас шатахууны үнэ литр тутамдаа 50-60 төгрөгөөр буурна. Энэ сараас эхлэн манай нефть импортлогчид ОХУ-аас гадна БНХАУ, БНСУ, Белорус зэрэг улсаас шатахуун оруулж ирэхээр гэрээ байгуулсан.

 “Чайна Ойл” компанийн Хөх хотын боловсруулах үйлдвэрийн өргөтгөл өнгөрөгч аравдугаар сард дууссан. Тиймээс тус компаниас газрын тосны бүтээгдэхүүн сар бүр импортоор авах талаар хэлэлцээ хийлээ. Үүний үр дүнд “Чайна Ойл” компанитай бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх гэрээг “НИК”, “Магнай трейд”, “Шунхлай” компани байгуулсан.  Гэрээний гол онцлог нь “Чайна-Ойл” нийлүүлэх бүтээгдэхүүний үнийг Монгол Улсаас БНХАУ-д экпортлож байгаа түүхий тосны үнийг суурь болгосон томьёлолд үндэслэн харилцан тохиролцсон гэж хэлж болно.  Тиймээс Чайна-Ойл компаниас багадаа сард 4000 тонн бүтээгдэхүүн авна. Цаашид 10 мянган тонн хүртэл нэмэгдүүлэхээр гэрээнд тусгасан.

.

-Танай яамнаас ажлын хэсэг Роснефть компанитай гэрээ байгуулахаар явсан. Ямар үр дүн гарсан бэ?

-ОХУ-ын Роснефть компанитай хангамж, үнийг тогтворжуулах талаар идэвхитэй хамтран ажилласны үр дүнд тус компаниас бүтээгдэхүүний үнийг олон улсын зах  зээлийн үнэд суурилсан аргачлалаар тооцох саналаа ирүүлсэн. Тус компаниас нийлүүлж буй бүтээгдэхүүний  үнэ сүүлийн хэдэн сард  бусад нийлүүлэгчдэй харьцуулахад өндөр байсны улмаас нийлүүлтийн хэмжээ огцом буурсан үзүүлэлтэй байгаа. Тодруулбал, энэ оны эхний улиралд Роснефть гэрээний дагуу хамгийн багадаа 135 мянган тонн бүтээгдэхүүн авах ёстой боловч үнэ өндөр байснаас дотоодын компаниуд 64 мянган тонныг авсан. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус компанитай энэ оны нэг, гуравдугаар сард уулзаж, үнэ болон хангамжийн талаар хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний гол зорилго нь Роснефть компаниас ирүүлсэн үнийн томъёоллыг хэлэлцэж манай талаас бүтээгдэхүүний үнийг тодорхой түвшинд буулгах саналыг албан бичгээр тавиад байна. Тэдний зүгээс манай саналыг судалж үзээд хариу өгөхөөр тохирсон.

.

-Өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг салбарын сайдад нь даалгасан. Энэ асуудлын хүрээнд ямар ажлыг хийж байна вэ?

-Оюутолгой ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайгаас  гадна шинээр баригдах шаардлагатай  зургаан барилга байгууламжид газар эзэмших зөвшөөрөл олгох шаардлага байгаа. Үүний дагуу баяжмал ялгах, гаалийн хяналтын талбай болон далд амны дөрвөн босоо амны газрын зөвшөөрлийг Ханбогд сумын дэд бүтцэд бодит хувь нэмэр оруулах нөхцөлтэйгээр олгохоор урьдчилсан байдлаар тохироод байна.

Түүнчлэн Зам тээврийн яам,  “Оюутолгой”,  “Эрдэнэс  Оюутолгой” ХХК-ийн төлөөллүүд хэлэлцэж үзээд ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл одоогийн сайжруулсан хайрган замаар дан чиргүүлтэйгээр баяжмалын экспортын тээвэрлэлт хийхийг Зам тээврийн яам зөвшөөрөөд байна. Гэхдээ Цагаан хаднаас Гашуунсухайт хүртэл хэсэгт Энержи Ресурсын хатуу хучилттай замыг ашиглана. Тавантолгойн цахилгаан станцаас Оюутолгойн эрчим хүчний эх үүсвэрийг хангахаар зөвлөлдөж байна. Түүнчлэн Оюутолгой ХХК-ийг Тавантолгойд баригдах цахилгаан станцын бүтээн байгуулалтад оролцуулах асуудлыг ярилцаж байна. “Оюутолгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор, бүтээгдэхүүнээ ирэх зургадугаар сард экпортлохоор төлөвлөж байгаа.

.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ экспортлож эхэлсэн. Чалкотой хийсэн нүүрс экспортлох гэрээний нөхцлийг өөрчлөх хэлэлцэл ямар шатанд яваа вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ сарын 22-ны өдрөөс эхлэн нүүрсний экспортоо эхлүүлээд байна. БНХАУ-ын “Чалко” компанитай байгуулсан нүүрс экспортлох гэрээний нөхцлийг өөрчлөх чиглэлээр хэлэлцээ явагдаж байгаа. Нааштай шийдэл байгаа боловч хэлэлцээг дүгнэхэд арай эрт байна. “Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу манай нүүрсний үнэ өнгөрсөн нэгдүгээр улиралд тонн тутамдаа 53 ам.доллар байсан бол хоёрдугаар улиралд үнэ өсч 56 ам.долларт хүрсэн нь нүүрсний экспортоо эхлүүлэх боломж гарсан  гэж хэлж болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсээр дамжуулан урд хөрш рүү экспортлож байсныг болиулж уурхай дээрээ гүний гааль байгуулах замаар Ганц модны боомт хүртэл шууд тээвэрлэхээр болсон нь зардлыг хэмнэж байна. Тус компани экспортоо сэргээснээр 2000 гаруй хүн ажлын байртай болж байгаа юм.

.

-Стратегийн ордод нэмж хэдэн ордыг хамруулж байгаа юм бол?

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбогдон Засгийн газрын 100 дугаар тогтоол батлагдсан байгаа. Дээрх тогтоолын дагуу 15 ордыг “Эрдэнэс МГЛ” компанид төвлөрүүлэх ажил эхэлсэн. Шинээр стратегийн ордод хамруулахаар 30 гаруй ордыг судлах ажлыг гүйцэтгэж байна.

.

-Уул уурхайн сайд Д.Ганхуяг АМГ-ын зарим нэг албан тушаалд садан төрлийн хүнээ тавьсан гэх мэдээллүүд сонин хэвлэлээр их гарах боллоо. Танай салбарын зүгээс үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Уул уурхайн яамны батлагдсан орон тоо 62 байхаас шаардлагатай сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлан томилгоог Төрийн албаны зөвлөлийн хуульд зааснаар явуулсан. Ашигт малтмалын газар 170, Газрын тосны газар 114 ажилтантай үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Төрийн нарийн бичгийн дарга болон Сайдын зөвлөхөөр мэргэжлийн бус хүн ажиллуулж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл. Манай яам Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн дээрх албан тушаалтныг томилуулахаар Засгийн газарт санал оруулдаг. Тэндээс тухайн албан тушаалтныг томилж, чөлөөлдөг. Төрийн албаны зөвлөл удирдах албаны сонгон шалгаруулалтыг зарласан. Тиймээс Р.Жигжид нь энэхүү сонгон шалгаруултад тэнцэн Засгийн газрын хуралдаанаар орж хуулийн дагуу томилогдсон гэдгийг баттай хэлье.

Уул уурхайн сайд ажлын болон мэргэжлийн хоёр зөвлөхтэй. Зөвлөх Ч.Түмэнбаяр нь 2009 оноос хойш УИХ-ын гишүүний зөвлөх, өдгөө сайдын ажлын албаны зөвлөхөөр ажиллаж байна. Сайдын ажлын албаны зөвлөх нь ажлын чиг үүргийн дагуу салбарын төрийн захиргааны болон харьяа байгууллагатай холбоотой асуудлаар сайдыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж шуурхай ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээдэг. Харин геологи, уул уурхайн зөвлөхөөр нь геологич мэргэжилтэй, доктор Д.Бат-Эрдэнэ ажиллаж байна. Уул уурхайн яаманд Д.Ганхуяг сайдын садан төрлийн нэг ч хүн ажиллаагүй гэдгийг хариуцлагатай хэлье.

.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин
Зөрүүд:
Энэ нөхөр чинь паспорт гаргаж өгдөг байсан АН-ын аппаратад ажиллаж байсан нөхөр байна. Энэ АНУ-д тархиа угаалгаад ирчихсэн, одоо еврей нарт үйлчилэхээр Уул уурхайн яаманд оччихсон байна. Ёстой чоноор хоннь маллуулна гэдэг болждэ. Чадвар их муутай, харин тал засахдаа бол сайн.
2013-04-29
KTMS tugssun hooson tolgoitoi ulaan noil nuhur mun baih chin ve? Daldaganaad yavaad bdag bsiin Gankhuyag geed doliiison yumnii gar hul baisiim uuu
2013-04-28
sarbaan:
Tegeed yumnii vne buulgahaar show geed buulgahgui bolhoor buulgasangui yu ch hiisengui geh teged chiniiheer yah yostoi yumbe malaaa
2013-04-28
билэгт:
тэгнэ тэгнэ Элбэгийн шоу дуустал хямдарна бид ура хашгираад нам унана
2013-04-26
Орхон:
Энэ нөхрийг ТӨХ-нд байхдаа Сугарын хэрэгт оролцсон гэдэг юм билээ. Нөгөө Дарханбаатарыг дэвшүүлсэн, ТӨУҮГ-уудын хэрэгт жинхэнэ оролцсон нөхөр. Энэ яагаад дэд сайд болчихсон байдаг билээ. Ою-толгойн гэрээ хийхэд гадны гар хөл болсон нөхөр уул уурхайн дэд сайд болчихсон байна ш дээ. ТӨХ-оос ганц Сугар биш, энэ нөхрийг татах ёстой. Мөн л АНУ-д толгойгоо угаалгасан нөхөр.
2013-04-26
he he:
NEG L ZUIL HELEI.ENE BOL ERONHIILOGCHIIN SONGUULI UGTSAN ZUIL.SONGUULI BOLLOO ERGEED NEMEGDENE.YU UNEN ENE L UNEN SHUU HUMUUSEE.
2013-04-26
Ganaa:
Byyrch haragdaach, Mongoliin tur byyryylj haragdaach. 1 tom 2 jijig alham daa
2013-04-26
aairgen:
Yamarch baisan zygeer suugaagyi, benzin buuruulah talaar huuzuldeed baigaa n talarhuushtai. TT nyyrsiin yniig oligtoi nemj chadahgyi baigaa n tiimerhyy, gehdee zardalaa bagasgaad yadaj aldagdalgyi ajillaad erneesee salah heregtei. Chalko-toi hiisen huuchin geree mongolchuudiig chirj baina. Hiisen hymyystei hariuzlaga toozoh n zyi esnii asuudal yum
2013-04-25
Иргэн:
Өөрийн тосоо хятадуудаар нэрүүлж, улс орноо хараат байдал руу түлхчихээд сайрхаад сууж байдаг. Ёстой том бодлого баригч байна даа.
2013-04-25
sssss:
Spnguuli dohohoor benzinii uniig buulgadag jishig l biz..
2013-04-25
spc.gov.mn:
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ БЭЛГЭДЭЛ ЛОГО, УРИА ҮГИЙГ ЗОХИОХ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА http://spc.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=222%3A2013-04-22-09-02-47&catid=41%3A2010-03-19-07-03-27&lang=mn haha mungu ni ilvvdsen
2013-04-25
....:
Ali ali talaasaa l buurch bgaa bh. Gehdee hyamd l bolj bval hen buuruulah ni yamar hamaa bn.
2013-04-25
xezee buurdag bsan yum:
хотод бинзен буураал болчихдог шүү дээ, орон нутагт хэзээ бинзений үнэ буурдаг байсан юм.
2013-04-25
ХӨӨРХИЙс:
сонгуулийн дараа нэмэгдэнэ энэ бол цэвэр элбэгээгийн шоу гэдгийг монголчууд бид бүгд мэднэ муу хулхины хүүхэд хүзүүгүй новш
2013-04-25
sain sain:
sain bna shde
2013-04-25
иргэн:
БНХАУ-ын Хөгжил өөрчлөн байгуулалтын хорооны шийдвэрээр бензин дизелийн түлшний үнэ 4-р сарын 25-наас 300-400 юаниар тонн тутамд литр тутамдаа 0.3-иар хямдарлаа.МУ-ын ЗГ хямдруулаад байна уу? БНХАУ-ын ЗГ хямдруулаад байна уу?
2013-04-25