Гвинетийг хамгийн сайхан бүсгүйгээр шалгаруулжээ

img

  Америкийн “Пипл” сэтгүүл уламжлал ёсоор оны сайхан бүсгүйг тодруулжээ. Энэ жилийн сайхан бүсгүйгээр Холливудын жүжигчин Гвинет Пэлтроуг шалгаруулсан байна. Харин бүсгүй “Би хэн нэг нь надаар тоглож байна л гэж бодсон. Электрон шуудангаар ирсэн захидлыг гурван удаа уншсан. Тэгсэн ч үнэмшээгүй” гэж сэтгэгдлээ ярьжээ. “Оскар”, “Алтан бөмбөрцөг” наадмын шагналт, 40 настай жүжигчин “Энгийн үедээ жийнс, футболк өмсдөг. Нүүрээ бараг буддаггүй. Залуу харагддаг нь долоо хоногт таван удаа хийдэг тусгай дасгалтай нь холбоотой байх гэдгээ ч “Пипл”-ийн сэтгүүлчид ярьсан байна. Жүжигчин Пэлтроу Британийн хөгжимчин Крис Мартинтай гэрлэсэн. Тэд долоо, найман настай хоёр хүүхэдтэй. Сэтгүүлийн тусгай дугаар энэ сарын 26-нд АНУ-д худалдаанд гарна. Өнгөрсөн жил тус сэтгүүл хамгийн сайхан эмэгтэйгээр дуучин Бейонсийг нэрлэж байсан юм. Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бүсгүй:
Сайхаан сайхан
2013-04-26