
Нийслэл Улаанбаатар хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал зохион байгуулагдахтай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомашинуудад түр хязгаарлалт хийхээр болоод байгаа. Энэ сарын 26,28-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор буюу 0,2,4,6,8-аар төгссөн, 27, 29-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор буюу 1,3,5,7,9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл 07-21 цагийн хооронд тогтоосон дугаарын хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар түр зохицуулалт хийжээ. Тиймээс баасан гаригт хөдөлгөөнд оролцдоггүй байсан 5 дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцож болох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ