
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар үргэлжилсэн. Асуудлын хүрээнд гишүүд саналаа хэлж, УИХ дахь намын бүлгийн дарга нар дүгнэлтээ танилцуулав.
Мөн Ерөнхий сайд чуулганы хуралдаан дээр үг хэлсэн юм. Тэрбээр "Алтанхуягийг гутааж болно, хамаатан садан руу нь дайрч болохгүй. Би Үндсэн хуулийн Цэц хууль зөрчсөн гэсэн ямар ч дүгнэлт гаргаагүй... Ядуу орны баян иргэн байснаас баян орны дундаж иргэн байхыг илүүд үзнэ.
Шинэчлэлийн Засгийн газар хүнд сурталтай дайн зарласан. Харанхуй гэж зүхэхийн оронд ганц ч гэсэн лаа асаагаад өг. Арай гэж асч буй иргэдийн итгэл, хөгжлийн гал уруу ус битгий цац" хэмээсэн юм.
Хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шаардлагагүй гэж УИХ-ын гишүүдийн 46 буюу 66,7 хувь нь үзлээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ