20 дахь хүүхдээ хүлээсэн өнөр бүл
Америкийн Арканзас мужид 21 ам бүлтэй өнөр өтгөн гэр бүл амьдарч байна. Мишель, Даггар нар өдгөө 19 хүүхэдтэй бөгөөд энэ сард 20 дахь хүүхдээ өлгийдөх аж. Өнөр бүлийн тэргүүн Даггар 45 настай бол гэргий Миүель нь 46 настай. Тэд хүүхдээс ер төвөгшөөдөггүй бөгөөд 20 дахь хүүхдээ олдсны дараа “Бурхан бидэнд дахин хүүхэд бэлэглэсэнд талархаж байна” хэмээжээ.
Тэднийх 10 хүү, есөн охинтой бөгөөд удахгүй төрөх шинэ хүн энэ харьцааг тэнцүүлэх аж. Одоогийн байдлаар энэ айлын хамгийн бага нь хоёр нас хүрч байгаа бөгөөд түүнийг ээж нь бага зэрэг хүндрэлтэй төрүүлжээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ