Улиастай сумын ИНХ-ын даргад албан шаардлага хүргүүлжээ

img

.

Завхан аймгийн төв Улиастай сумын зургаан багт Иргэдийн нийтийн хурлын дарга, Засаг даргын сонгууль явуулалгүй шууд Үүрэг гүйцэтгэгчээр дарга нарыг томилсон байна. Үүрэг гүйцэтгэгч томилох нь өөрөө Үндсэн хууль зөрчдөгийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс олон нийт ойлгосон. Гэтэл үүнийг ойлгоогүй Завхан аймгийн Улиастай сумын удирдлага өнөөдрийг хүртэл хууль бус томилгоо хийсээр байгаагийн жишээ ийнхүү байсаар байна. Тиймээс Завхан аймгийн ардчилсан намаас энэ сарын 22-ны өдөр Улиастай сумын Иргэдийн хурлын дарга Нямхүүд алдаатай шийдвэрээ цуцлах албан шаардлага хүргүүлсэн байна.

Дор хавсаргасан энэ албан шаардлагыг Улиастай сумын Иргэдийн нийтийн хурлын дарга Нямхүүд хаяглаж, Завхан аймгйин Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Мөнхбат гарын үсгээ зурж баталгаажуулан хуулбарыг нь Завхан аймгийн Иргэдийн хурлын дарга Отгонбаатарт хүргүүлжээ. Шаардлагаар 4 зүйлээр үндэслэсэн байна.

Өдгөө Улиастай сумын 6 багаас 5-ынх нь Засаг дарга ,2-ынх нь Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгууль явуулалгүйгээр томилсон, сонгууль явагдаж, дараагийн дарга нар сонгогдоогүй хуучин хүмүүсийг нь намын харъяаллаас нь болж ажлаас чөлөөлж, шууд үүрэг гүйцэтгэгч нарыг шинээр томилсон байна. Тодруулбал, Товцог багт Баасангийн оронд Зоригтыг,Өлзийт багт Энхтөрийн оронд Мөнхжаргалыг тус тус ИНХ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр тавьсан байна.

Тэгвэл Богдын гол багт Урантуяагийн оронд Батдавааг, Чигэстэй багт Нямхүүгийн оронд Мөнхбатыг, Жаргалант багт Баярсайханы оронд Ганбаатарыг, Жинст багт Болдбаярын оронд Рэнцэнпүрэвийг, Өлзийт багт Отгонбаярын оронд Бямбажав нарын хүмүүсийг тус бүр Засаг даргын  үүрэг гүйцэтгэгч гэдэг гуншинг зүүлгэсэн байна.

Иймд Завхан аймгйин Ардчилсан намаас Аймаг сумын удирдлагуудын энэхүү алдаатай шийдвэрээ эргэн харж, засч залруулахыг шаардаж байгаа юм байна. Улмаар 2013 онд аймгийн хөгжлийн санд төвлөрүүлээд байгаа нийт 9,7 тэрбум төгрөг, түүнээс Улиастай суманд зориулагдах учиртай 801 сая төгрөгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авалгүйгээр сумын Засаг даргын Тамгын газраас нь шууд захиран зарцуулахаар болжээ.

Энэ мэтчилэн Завхан аймагт тэр дундаа Улиастай суманд орон нутгийг хөгжүүлэхээр төрөөс хуваарилж байгаа хөрөнгийн зарцуулалтад иргэдийн оролцоог хангах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг юман чинээ бодолгүйгээр Монгол улсын Үндсэн хуулийг шууд зөрчин үйл ажиллагаа явуулж байгааг холбогдох хүмүүс анхааралдаа авч, энэ цагт Завхан аймгийг удирдах эрхтэй болсон МАН-ынхан хууль зөрчсөн үйлдлүүддээ засвар хийхийг аймгийн Ардчилсан намаас шаардсан байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Namchirhahaa bolioch dee Ulaan tsagandaa garchih yumaa
2013-04-25
ganaa:
ene zawhan bish bolj bgaan bndoo. Toriin alban haagchdaa halaad bn gesen chini. Odoo heden zasag dargaa uureg guitsetgegch bolgotsiim uu taarchdee. ter Ahuyag ni uureg guitsetgegch tomilood buruudaad bgaag oilgodogguim uu holduusnuud
2013-04-25