Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна

img

  Цаг агаарын урьдчилсан мэдээ Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын сав газар болон зүүн зүгийн нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 39 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ