
Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Цагдаагийн албаны тухай, Маршалын албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай болон дагалдах бусад хуулийн төслүүд /
хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/;
·Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл сонсох;
·“Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /
хэлэлцэх эсэх/;
·Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /
хэлэлцэх эсэх/;
·“Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
·Улсын Их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Монгол Улс 1990 оноос одоог хүртэлх хугацаанд дотоодоос болон гадаадын олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээл, түүний ашиглалт, эргэн төлөлтийн талаарх асуулга”-ын хариуг сонсох;
·Улсын Их хурлын гишүүн Д.Батцогтоос Уул уурхайн сайдад тавьсан “Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхайг эзэмшиж буй “Мо Эн Ко” компанийн үйл ажиллагааны талаарх асуулга”-ын хариуг сонсох.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ