Ц.Орхон, Ч.Гансүх нар шүүгчид үнэнээ өчих цаг ойртлоо

img

АТГ болон УМБГ-т шалгагдаж буй зарим эрхмийн хэргийн мөрдөн байцаалт дуусч түрүүчээсээ прокурорын хяналтад ирээд байна. Аливаа хэрэг прокурорт шилжин ирснээр яллах дүгнэлтийг хяналтын прокурор үйлдэж шүүхэд шилжүүлдэг. Тэгвэл МИАТ-ын хэрэгтнүүдээс эхлээд нэлээд олон хүн ирэх сараас шүүхийн танхимд суух нь. Хэргүүдийн талаар сүүлийн үеийн мэдээллийг хүргэе.

.

МИАТ-ын хэргийг прокурор хянана

Дайны эрсдэлийн даатгалын сан нэрээр их хэмжээний мөнгийг гадаадын улс руу шилжүүлж мөнгө угаасан хэрэгт МИАТ-ийн зарим удирдлагуудыг шалгаж байгаа. Хэргийг УМБГ-т шалгаж дуусаад өнгөрөгч долоо хоногт нийслэлийн Прокурорын хяналтад шилжүүлсэн юм.

 Уг хэрэгт сэжигтнээр татагдсан гүйцэтгэх захирал асан Ц.Орхоны өмгөөлөгч Ц.Монгол мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ц.Орхоныг хэргийн гол буруутан мэтээр мэдээлж байгаад харамсч байна. Ц.Орхоны хувьд 2010 оны тавдугаар сарын 2-нд ажлаа аваад долдугаар сард ажлын хэсэг гаргаж, Дайны эрсдэлийн даатгалын сан нэрээр мөнгө гаргаж байсан үйлдлийг таслан зогсоож, гэрээг цуцалсан.

 Ингэснээр гадагшаа урсах байсан дөрвөн тэрбум төгрөгийг МИАТ-ийн орлого болгосон. Гэрээг цуцлах хүртэл гурван сарын хугацаа зарцуулсан бөгөөд энэ хугацаанд шилжүүлэг хийсэн үйлдэл нь гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй” гэсэн юм. Мөн түүний эхнэр Ү.Цэцэгмаа 2002 онд компани байгуулах зорилгоор нээсэн дансыг энэ хэрэгт холбогдуулан шалгаснаас өөр оролцоо байхгүй гэв. Компани байгуулахаар нээсэн дансаар нэг ч төгрөгийн орлого, шилжүүлэг хийгдээгүй гэх тайлбар хийлээ.

Одоогоор тэдэнд эрүүгийн хуулийн 150.3 буюу байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдсэн этгээд завшиж үрэгдүүлсэн, онц их хэмжээний хохирол учруулсан, 166.1 буюу мөнгө угаасан гэх үндэслэлүүдээр буруутгаж байгаа юм байна. .

Г.Баясгалан нарыг яллагдагчаар татна

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарыг УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэднийг “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд танилууддаа орон сууц олгосон хэрэгт татжээ. Түүнчлэн Г.Баясгалан нарыг тус бүрдээ 90 сая төгрөг завшсан хэрэгт ч  буруутган шалгаж байна. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа юм.

.

“Саугоби сэндс” компанийнхан авлига өгсөн үү

“Саугоби сэндс” компанийн удирдлагуудыг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж буй. Тэгвэл тус байгууллагын удирдлагуудыг АМГ-ын дарга асан Д.Батхуяг нартай хуйвалдан, цуцлагдсан лицензийг сэргээсэн хэрэгт АТГ-аас шалгаж эхэлсэн юм. Мөрдөн байцаалтын явцад уг компанийнхан мөнгө угаасан байж болзошгүй нь баримт илэрсэн байна.

Сануулахад, АМГ-ын дарга асан Д.Батхуягийг хайгуул хийх эрхийг цуцлаад байсан “Саусгоби сэндс” компаниас хахууль авч, 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот зөвшөөрлийн дөрвөн лицензийг сэргээсэн хэрэгт буруутган  анхан шатны шүүхээс 5.6 жилийн ял оноосныг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлээд байгаа билээ. .

Ч.Гансүхийн  хүүгийн данснаас 16 тэрбум төгрөгийг илрэв

Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний гэр бүлийнхэн, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн нарыг өнгөрөгч хоёрдугаар сараас АТГ-т шалгаж эхэлсэн юм.

 Хэргийн шалгалтын явцын талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас авсан мэдээллээр бол ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийн бага хүүгийн дансаар 16 тэрбум төгрөг эргэлтэд орсон бол том хүүгийн нь дансаар сая гаруй ам.доллар эргэлтэд орсныг тогтоосон гэнэ. Түүнчлэн түүний аав болох Г.Чимэдийн дансанд 1.2 сая ам.доллар байршиж байсныг мөрдөн байцаалтын явцад илрүүлжээ. Дээрх хүмүүсийг их хэмжээний мөнгө шамшигдуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа бөгөөд шалгах явцад нэлээд ахиц гарсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.

.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-05-13
TUMUR:
MASH TOM SAIN NAIRUULSAN JUJIG BOLOH NI TODORHOI. TER UEIIN HUULI ZUIN SAID NYAMDORJ, S.BATBOLD NAR YAGAAD TSEVER ULDCHIHEV
2013-04-26
ганаа:
ямар шуналын бирд гэхээрээ ийм байдаг байна аа үхэхдээ аваад үхэх юм байхдаа шоронгоос гараад монголоос зайлаарай
2013-04-26
Зочин:
Бүгдийг нь сулла. Тэртээ тэргүй бид нар бүгд шоронд амьдарч байгаа биз дээ
2013-04-26
зочин:
цаазын ялыг хурдан эргэж сэргээх хэрэгтэй байна энэ авилгал мөнгө угаах гэх мэт хэрэгт цаазын ял өгдөг хуультай болмоор байна тэгж байж гэмээн төр улс хүчтэй ирээдүй гэрэлтэй байх болно
2013-04-26
emch:
Tiim shuu Cecegmaa iim shudarga bus yavdaltai evlereh hun bish
2013-04-26
Zochin:
orhonii huvid yu dutlaa gej mungu idsiin bol gej ih gaihaj bailaa. Ehner Cevegmaa ni ih shudarga zarchimch emegtei.Iim yumand orolcoogui gedeg bi itgej bna
2013-04-26
zochin:
Ard tumnii daisnuudiig bushuuhan shiitgeed og
2013-04-26