Амь халуун ба архины халуун

img

Өнөөдөр Улаанбаатарт Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал эхэлж байна. Хурлын өдрүүдэд дэлгүүр, зоогийн газруудад архи, согтууруулах ундаа зарах, үйлчлэхийг хориглосон. Архидан согтуурах нь монголчуудын амьдралд ердийн үзэгдэл болсон учраас гадаадынханд муугаа үзүүлэхгүйн тулд нийслэлийн захиргаанаас ийм арга хэмжээ авахад хүрэв. Мөн согтуугаар нийгмийн хэв журам зөрчих, гэмт хэрэг үйлдэх, автотээврийн аваар гарахаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Уг нь дээрхийн гэгээнтэн XIV Далай лам бидэнд архийг бага хэрэглэж, айргаа ууж байхыг  захиж хэлсэн билээ. Сархад савнаасаа бусдыг диийлдэг.

.

Хүний биеийн халууныг хэмждэг мөнгөн усны баганатай шилэн гуурсан дээр 38 хэмийн зураасыг улаанаар тэмдэглэсэн байдаг. Энэ бол амь халуун гэсэн үг. Түүнээс дээшилбэл эрүүл биед гаднаас ямар нэг гаж нөлөө үзүүлж, дархлааны систем эсэргүүцэн өвчин үүсэхийн дохио болдог байна. 38 хэмээс доош орвол осгох, үхлийн аюулын эхний шинж тэмдэг илэрч байна гэсэн үг. Гэтэл архийг 38 хувийн хатуулагтай үйлдвэрлэдэг нь санамсаргүй хэрэг биш аж. Энэ хоёр янзын шилэн хэрэгсэл дээрх 38 хэмийн тэмдэглэгээний нэг нь хүний амьд явахын нэгэн чухал баталгаа бол нөгөөх нь амьдралын нэг сэрэмжлүүлэг. Амь халуун бол биед тустай. Архины халуун бол нийгэмд аюултай.

.

Гэтэл цөөхөн монголчуудад жилд таван сая литр спирт, 9,5 сая литр архи дарс, 3,3 сая литр шар айраг ногдож байна. Мэдээж нялхсаас өтгөс хүртэл бүх хүн амын тоонд хуваасан статистик үзүүлэлт учраас огт хэрэглэдэггүй иргэдийг хасвал зарим нь хэдэн торхоор хүртдэг байж таараа. Өнөөдөр татварын албанд бүртгэлтэй архины 93, спиртийн 12, шар айрагны 24 үйлдвэр ажиллаж байгаа ч импортоор их хэмжээний согтууруулах ундаа оруулж ирж байна. Тэдгээрийг 4538 дэлгүүр, 2198 баар, 452 ресторанд борлуулдаг. Тэгэхээр дандаа хундага тулгаад байж таарахгүй.

.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аливаа баяр ёслолыг архи дарсгүй тэмдэглэж, сүүн мялаалгатай болох тухай уриалсан билээ. Манай улсад хамгийн хойрго хэрэгжиж буй хуулиудын нэг бол яах аргагүй Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль. Халамжийн үйлчилгээний хамрах хүрээ хамаагүй тэлсэн өнгөрсөн жилүүдэд архидан согтуурах явдлыг зарим талаар өөгшүүлэх болсон. Албан ёсны статистик дүн бүртгэлээс иш татахад, Нийгмийн халамжийн сангаас 2012 оны нэгдүгээр сард 146,2 мянган хүнд 5,4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 10,6 мянга буюу 7,8 хувиар өсч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 250 сая төгрөг буюу 4,8 хувиар нэмэгджээ. Өмнө нь зөвхөн хүүхдийн мөнгө олгож байхад их төлөв эрчүүдийн гар дээр очиж, өрхийн амьжиргаанд бодит нэмэр болж байсныг иргэд ярьж байна. “Хүний хөгжил” сангийн сар бүрийн 21 мянган төгрөгийг толгойтой болгон хүртдэг учраас балгах дуртай заримынх нь мөнгө банкны үүднээс архины дэлгүүрийн лангуун дээр шилжиж, буруу замаар будаа тээж байсан гажиг сургамж бий.

.

2013 он гарсаар эрүүгийн нөхцөл байдал хүндэрч, гэмт хэргийн гаралт хоёр дахин ихэсчээ. Хууль зүйн сайдын ажлын чиг үүрэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үйл ажиллагаа чухал байр суурь эзэлдэг авч эрх зүйн шинэчлэл, эмнэлгийн барилга гэх мэт асуудал ихээхэн анхаарал татаж байгаа бололтой. Хоёрдугаар сард улсын хэмжээгээр гэмт хэргийн гаралт 2327, үйлдсэн хэргийн тоо 1656 бүртгэгджээ. Гэтэл гуравдугаар сард энэ үзүүлэлт 4295-д хүрч, гэмт хэрэг 3047 болтлоо өссөн байна. Эдгээрийн улмаас улс нийгэм, иргэдэд 13 тэрбум 490 сая төгрөгийн хохирол учирч байсан бол сарын дараа 27 тэрбум 923 сая болж нэмэгджээ. Гэмт хэргийн золиосонд хоёрдугаар сард 134 хүн амь насаа алдаж, гуравдугаар сард бараг гурав дахин их буюу 326-д хүрсэн нь түгшүүрийн харанга дэлдэж байна. Дэлхийн хамгийн халуун цэгт ч ганцхан сард үрэгдсэн хүний тоо энэ хэмжээнд хүрэхгүй байгаа.

.

Эргэн санахад 2008 оны долдугаар сарын нэгний үймээнийг дэвэргэсэн нэг хүчин зүйл нь мөн л архи байсан гэдгийг олон нийт одоо ч мартаагүй. Чухамдаа гал дээр тос асгасан юм. Тэр үеийн МАХН-ын төв байрны нэгдүгээр давхарт DUTY FREE буюу татваргүй барааны дэлгүүр ажилладаг байсан. Гол төлөв гадаадын үнэтэй төрөл бүрийн том жижиг шилтэй виски, дарс, шар айргийг гаалийн татваргүй үнээр худалдаалдаг болохоор харьцангуй хямдхан, шилэн хананы цаанаас орсон гарсан хүмүүсийн нүд хужирлаж байдагсан. Гэтэл тэр өдөр үймсэн олны хөлд нэрвэгдэж, цөс нь хөөрсөн залуус чухамдаа ангасан юм шиг дайрч, удалгүй согтуу хүмүүсийн дүр төрх зурагтын дэлгэцнээ харагдаж эхэлсэн билээ. Вискийг шууд шилээр нь дамжуулан ууж, хэд хэдээр нь барьсан, бас ч үгүй цааш зарж байсныг олон хүн харсан. Тавин хэдэн мянгын үнэтэй вискийг таван мянгаар авах хүн ч цөөнгүй байсан гэдэг.

.

Орой нь тус намын байр төдийгүй улсын филармони, уран зургийн галерей, “Хүмүүс” сонины редакцийн байр шатаж, нийтийн хэв журмыг зөрчсөн алхам гэмт хэргийн шинжтэй болж, сүүлдээ онц байдал тогтооход хүргэсэн юм. Нөхцөл байдал хүндэрсний улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч улс төрийн намуудын дарга нарыг хүлээн авч уулзахад МАХН-ын дарга С.Баяр мөнөөх архи, вискиний шилэнд Молотов коктейль бэлтгэн шидэж, намын байрыг галдан шатааж байна гэсэн нь чухамдаа нэг талаар архины хар гай. Энэхүү гал түймрийн уршгаар дээрх татваргүй барааны дэлгүүрээс гадна улс хоорондын яриа картын төв, “АэроМонголий” билетийн касс, дуу хөгжмийн бичлэгийн хэд хэдэн студи болон дээд давхрыг түрээсэлж байсан цөөнгүй компани, төрийн бус байгууллагын өмч хөрөнгө шатсан билээ.

.

Хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ хохирч, өмч хөрөнгө шатаж үрэгдсэн учраас Монгол Улсын Засгийн газар 2009 оны 294 дүгээр тогтоол гаргаж, хохирлын нөхөн төлбөрт 12 тэрбум төгрөг зарцуулжээ. Тогтоолын хавсралтын “Хохирогчид нөхөн олговор олгох журам”-д “Нөхөн олговор олгох үйл ажиллагаанд ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчим баримтална” гэсэн байдаг. Харамсалтай нь хүний амь насны хэргийн асуудал одоо хэр шийдвэрлэгдээгүй, олон хохирогч нөхөн төлбөрөө бүрэн авч чадаагүй байхад татваргүй барааны дэлгүүр хохирлын хэмжээгээ бараг нугалаад авчихсан хэмээн иргэд ярьж байна. Тэр дэлгүүрийн нууц ноёнтон нь удалгүй УИХ-ын эрхэм гишүүний сэнтийд заларсан С.Бямбацогт байжээ. Улс төрийн намын байр архины дэлгүүрийн орогнох газар аль ч цагт яавч биш. Архины халуунаас болж нийгэм ч ийнхүү хүндээр өвчилдөг гашуун сургамжийг мартах учиргүй. Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно.

.

Гуравдугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Тамхины хяналтын тухай хууль амьдралд нийцэхээр тааруу, анхнаасаа зарим талаар гууль болж эхлээд байхад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд салхи оруулах цаг зайлшгүй тулгарч байна.

.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нараа:
Утсаар чинь тоглоод байгаа нөхрийг цагдаад өгөөч /122.201.18.30/ нь хөөвөл барьж л таараа
2013-04-29
хонгордов:
төр засаг архидан согтуурах явдалтай эвлэрч ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь шууд хатуухан хэлбэл өөрсдөө архины бизнест гүн хутгалдсантай холбоотой Архинаас үүдэлтэй нийгмийг цожирдуулсан өчнөөн гэмт хэрэг гарч гэм зэмгүй олон арван хүн амь нас эрүүл мэндээр хохирч байгааг төр засаг мэдсэн ч мэдээгүй царайлж байгаа нь өөрсдийн явцуу эрх ашгаа бодсон хэрэг
2013-04-29
sansar:
setgegdel ustgahaa boli do
2013-04-28
йййй:
урьд шөнө архичдыг бөөндөн хорж байгаад нэг хүн амьдрах ухаан төвд үхлээ ардчилсан орон байж хүний эрх зөрчиж байна тэнэг элбэгээ
2013-04-27
SANAL:
ARHINII JISHEENI AGSM TABIDAG ABGAI HUUHDEE ZODDOG ARHICHINGUUDIIG 6 SAR ALBADAN AJIL HIILGEDEG BUYU 5 SAYAAR TORGOJ BAIDAG GM TEGBEL MONGOL ARHICHINGUI BOHUULIIG MASH HATUU BOLGOH HEREGTEI
2013-04-27
sayanaa:
yag unendee bi suuliin uyd arhi piwiig aimaar uuj bga 3 udrruur ch hamaagui urgeljluulne yaydaa arhichin bolj bgan boluu say hehed l 3 piw uuchaad orj irleee
2013-04-26
иргэн:
Хэхэ, хурал ярьж эхэлснээ бөөн архины судалгаа, дуулиан шуугиан явж байснаа тамхи болоод дуусчдаг гэнээ. Энэ захиалгын бичвэрүүд ээ гэж.
2013-04-26
iiiiiiiiiiiiiiiii:
ene zar xudla shv xen neg ni minii utsig tawij toglood bna ene utasruu zalgaxaa boli
2013-04-26
iiiiiiiiiiiii:
ymar teneg mal ni ingej xvneer toglood bgaam be
2013-04-26
iiiiiiiiiiiiiiiii:
ene zar xudla shv xen neg ni minii utsig tawij toglood bna ene utasruu zalgaxaa boli
kkkk:
sar buriin 1.5.10.15.20.25.30 nd arhi zardaggui bolgoh heregtei!!!!!teglee geed humuus angaj uhehgui
2013-04-26
хонгордов:
Архидан согтуурах явдал нийгмийг хордуулж байгааг дээр дооргүй хүлээн зөвшөөрсөн атлаа арга хэмжээ авахгүй байгаа нь төр засгийн өндөрлөгүүд эрхэм их хурлын гишүүд архины бизнест гүн хутгалдсантай холбоотой байх тиймгүй бол архидан согтуурах явдалтай хийх тэмцлийг хүчтэй болгож нийгмээ эрүүлжүүлмээр юм Тодорхой арга хэмжээ авч чаддаггүй юм бол ядаж долоо хоногийн 2-3 өдөр нь архи заруулахгүй байж болдоггүй юмуу Архи худалдан борлуулаагүй өдөр гэмт хэргийн тоо илт буурдагийг эрхэм түшээд маань ойлгодоггүй юм байх даа
2013-04-26
Zaluu.com:
tanai site ingej zaaval FB eer nevtervel humuus orohoo bolino doo
2013-04-26
arhinii huuli gargay:
arhinii huuli tamhiniihtai ijiliig gargay
2013-04-26
Мэдрэг:
Хордлогыг vнэгvй тайлж угдуг эмнэлэг байвал их сайн юмсан архи уулаа гэж. Бусдыгаа битгий ад vзээрэй тэрч бас хvн шvv дээ
2013-04-26
АРХИ:
Архи уухад яадын гоё шт мал болтлоо уунаа өнөө орой
2013-04-26
dashiimaa:
arhinii talaar hatuuhan bodlogo barimaar bnaa, arhichin mongoloo avrah hudulguun baiguulj dontonguudiig bugdiig ni emchilgeend hamruulah heregtei
2013-04-26
arhigui mongol boloyo:
huurai huulitai bolmoor umaa, mash olon hun arhinaas uudelteiaami nasaa aldsan shdee, uldseniig ni arhi tamhigui orchind taivan bailgaya l daa
2013-04-26
negen:
teneg malnuud oyutnuud
2013-04-26
negen:
yeneg oyutnuudiin 70 myangiig bolio uguhuu. naaduiul chini arhi uuj tamhi tataj pc l togoldog shdee
2013-04-26
асам:
Архины төрлийн худалдааг хөхүүлэн дэмжигч нь хэрэглэгчид бид шүү дээ. Иргэд бид хэрэглээндээ хяналт тавьж чаддаг болчихвол зах зээлийн зарчмаар ашиггүй болсон наймаа хаагдана биз дээ. Хааж бооно гэдэг нэг их сайн зүйл биш. Архи бол насанд хүмүүсийн хувьд бэлэг тэмдгийн төдий зүйл мэт. Бид өөрсдөө л түүнийг сонгож хэрэглэдэг болохоос тэр бүтээгдэхүүний бидний хоолой руу урсаад ордоггүй биз дээ.
2013-04-26