“Өглөөний шинэ санаа” уулзалтад С.Эрдэнэ оролцоно

img

  “Өглөөний шинэ санаа” цахим уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцоно. Иргэд та бүхэн хүн амын хөгжлийн бодлого, нийгмийн даатгалын шинэчлэл, халамжийн үйлчилгээний талаарх асуултууддаа хариулт авах боломжтой бөгөөд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбартай холбоотой өөрийн санаагаа илэрхийлж болох юм. Цахим уулзалт 08:20-10:00 цаг хүртэл үргэлжилнэ. www.zasag.mn/live/ цахим хуудас, МҮОНР-гийн 100,9 долгионоор "Өглөөний шинэ санаа" уулзалт олон нийтэд хүрэх юм. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ