Өнөөдөр хэлэлцэх асуудлууд
Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Бэлчээрийн тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ