Зочдод үйлчлэх зочид буудал, зоогийн газарт хяналт тавина

img

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд оролцох зочид төлөөлөгчид өнөөдөр манай улсад ирж буй. Иймд хуралд оролцох 1000 гаруй зочин төлөөлөгчдөд үйлчилгээ үзүүлэх зочид буудал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт тавих ажлыг МХЕГ, НМХГ-аас зохион байгуулжээ.

Хяналтад “Улаанбаатар”, “Блю скай”, “Баянгол”, “Корпореит-1”, “Корпореит-3”, “Пума империал”, “Континентал”, “Рамада”, “Кемпински”, “Чингис” зэрэг зочид буудал, түүний дэргэдэх хоолны газар, Скай ресорт цанын баазын, Төрийн ордны IV давхрын ресторан, Элит цогцолборын зоогийн газрууд зэрэг 13 аж ахуйн нэгж, байгууллагын 20 хоолны газар, 10 зочид буудал хамрагдсанаас хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна. Шалгалтаар эрсдлийн үнэлгээ хийхэд хоёр хоолны газар их эрсдэлтэй, 17 хоолны газар дунд эрсдэлтэй, нэг хоолны газар бага эрсдэлтэй, зочид буудлууд бүгд стандартын мөрдөлт 80 хувиас дээш, 3-5 одны зэрэглэлийн шаардлага  хангасан дүнтэй байсан аж.

Шалгалтын явцад давхардсан тоогоор нийт 68 зөрчил илрүүлж, 10 аж ахуйн нэгжид зөрчлийг арилгуулж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, гадна орчны тохижилтыг сайжруулах талаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт дунджаар 60-70 хувь хангагдсан байгаа гэнэ.

Тиймээс хуралдааны өдрүүдэд МХЕГ, НМХГ-ээр хариуцлагатай жижүүр томилон хүнсний чанар аюулгүй байдал, эрүүл ахуй халдвар судлалын 28 улсын байцаагч байнгын хяналт тавьж ажиллахаар болжээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жхгфгкгхжккжхг:
зааасс улаанбаатар зочид буудал ч худлаа газар ш дээ бас таван одтой бээз ккккк ичихгүй юмаа гарууд нээрээ
2013-04-29
keke:
harin tiin
2013-04-26
Zochin:
Zochid irsen ireegui bai ajilaa ingej hiih estoi bizdee? nudnii bulainuud
2013-04-26
keke:
harin tiin