“Yahoo”-гийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ
Интернэтийн гигантын нэг “Yahoo”-гийн захирлуудын зөвлөлийн дарга Фред Аморозо огцорч байгаагаа өнгөрөгч пүрэв гаригт албан ёсоор мэдэгджээ. Түүний үүрэгт ажлыг түр хугацаагаар Майнард Уэббу гүйцэтгэхээр болсон байна. Майнард Уэббу “eBay” интернэт дуудлага худалдааны топ менежерээр ажиллаж байсан юм.
Захирлыг сонгох хувьцаа эзэмшигчдийн хуралдаан зургадугаар сарын 25-нд болно. Аморозо өнгөрсөн оны тавдугаар сард үүрэгт ажилдаа орсон бөгөөд "“Yahoo”-гийн ололт, амжилтаар тухайлбал, хувьцааны үнэ 60 хувь өссөнөөр бахархаж байна" гэжээ.
Фред Аморозо огцрох мэдэгдэл хийснээр тус компанийн хувьцаа үнэт цаасны зах зээл дээр найман хувиар буурчээ.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ