
Нью-Йоркт хотын дарга Майкл Блумберг Бостоны марафоны алан хядлагад буруутгагдаад байгаа ах, дүү Царнаев Таймс-скверт дахин бөмбөг дэлбэлэх байсан гэж мэдэгджээ.
Блумберг амьд үлдсэн залуугийн Холбооны мөрдөх товчоонд мэдүүлсэн байцаалтыг үндэслэн ийнхүү мэдэгдэл хийсэн байна.
Жохар Царнаев Бостоны дараа Нью-Йоркт бөмбөг дэлбэлэхээр шийдсэн байжээ. Өмнө нь цагдаагийн комиссар Рэймонд Келли сэтгүүлчдэд “Гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийн гэрээс түргэн буцалгагч ашиглан хийсэн таван тэсрэх бөмбөг олсон” хэмээн хэлж байсан юм.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ