208 кг эвэр хилээр гаргахыг завдав

img

  Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр БНХАУ руу гарах гэж байсан машинд бугын 208 кг эвэр нуусан байсныг хилчид өнгөрсөн лхагва гаригт илрүүлжээ. ДГО 27-82 улсын дугаартай автомашинтай иргэд уг эврийг авч явсан байна. Хилээр гаргахыг хориглосон ан амьтны түүхий эд авч явсан уг хүмүүсийг хилчид хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ