
Чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр УИХ-ын гишүүн С.Баярцогтыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тэгвэл түүний оронд томилогдох хүмүүсийн нэрс өнөөдрөөс дуулдаж эхэллээ.
Хуулийн дагуу УИХ-д суудалтай нам тус бүр дэд даргатай байх тул энэхүү суудалд АН-аас томилоглох учиртай. Эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын дэд даргын сэнтийд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмааг нэр дэвшүүлэх нь зүйтэй хэмээн гэж эмэгтэй гишүүд байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Г.Батхүү, Р.Амаржаргал хоёр ч нам дотроо дэмжлэг авсан сурагтай.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ