Сэтгэцийн эмнэлэгт гарсан гал түймэрт 38 хүн амиа алдлаа
Өнгөрөгч шөнө орон нутгийн цагаар 3.00-д Москвагийн ойролцоох сэтгэцийн эмнэлгийн зургадугаар корпуст гал гарч 36 өвчтөн, хоёр эмнэлгийн ажилтан амь насаа алджээ. Зөвхөн хоёр өвчтөн л цонхоор үсэрч гарсан байна. Онцгой байдлын яамны мэдээлснээр 35*12 метрийн харьцаатай барилга бүрэн шатаж дуусчээ. Эдгээр өвчтөнүүд сэтгэцийн хүнд өвчтэй бөгөөд цонх нь бүгд тортой байжээ.
Галынхны урьдчилсан байдлаар гаргасан дүгнэлтээр цахилгааны богино холболтоос гал гарсан аж.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ