Гоолиг сайхан болгодог коктейль

img

. Хаврын урь орж цаг агаар дулаарахын хамт хэнд ч гэсэн нимгэн хөнгөн хувцсаа гарган өмсч гоолиг сайхан харагдах хүсэл төрдөг нь жам ёсны үзэгдэл билээ. Гэтэл өвлийн дараалсан олон баярын дараа хуримтлагдсан илүүдэл жин энэ хүслийг маань хясах нь бий. Хурдан шиг л гоолиг сайхан болмоор байдаг. Гэвч хурдан илүүдэл жингээ хасах хоолны дэглэмүүд эрүүл мэндэд ашиггүй, удаан хугацаагаар дагаж мөрдөхөд хэцүү байдаг. Тэгэхээр ер нь илүүдэл жингээ хасах найдвартай баттай арга байдаг болов уу?

. Гоо үзэсгэлэн, гоолиг бие гэсэн энэ хоёр үг бие биенээ нэмж тодруулдаг ойлголтууд юм. Хүнд яаж харагдах, өөрийнхөө үзэмжинд хэр зэрэг итгэлтэй байхаас их зүйл шалтгаалдаг. Илүү жин хоёр гурван кг-аар нэмэгдэхэд л бие тавгүй болж, хөдөлгөөн удаашраад эхэлдэг. Хөнгөн шингэн уяан хатан байдал маань бэрхшээлтэй болоод ирдэг билээ. Гэхдээ залуу байхад илүүдэл жингээсээ салах амархан байдаг, бага илчлэгтэй хоол идээд долоо хоноход л бие бариад хөдөлгөөн тушаад байсан палааж яг сайхан таараад ирдэг.

.

Гэтэл нас ахихын хэрээр биеийн бодисын солилцоо удааширч, жингээ хянах, барихад маш хэцүү болж ирдэг. Хичээгээд хоолоо багасгаад байхад л яагаад ч юм жин улам нэмэгдээд байдаг, нэгэнт тогтчихсон дэглэмээ өөрчлөөд ч турахад хэцүү болчихдог. Хоолны хатуу дэглэм бариад ч хүсэж мөрөөдсөн үр дүн гардаггүй. Дээр нь хоолны ямар ч дэглэм бариад амин чухал эрдэс бодисууд, түүний дотор бодисын солилцоонд онцгой үүрэгтэй уургаа авах ёстой хэмжээгээр нь авч чаддаггүй. Ингээд л бие махбод кальци, магний, С, Е болон бусад аминдэмүүдээ гүйцэд авч чаддаггүй.

Тэгэхээр жингээ яаж хасаж, дараа нь бас яаж эрүүл мэнддээ хор учруулахгүй барих вэ? . ЭНГИЙН АРГА

Бид бүхний хоолны ердийн бүтцийг арвижуулж буй хүнсний баяжуулсан бүтээгдэхүүнүүд цаг ирэх тусам улам алдартай болж байна. Хүнсний ийм бүтээгдэхүүний бүтэц аминдэмүүд, эрдэс бодисууд, ханаагүй поли тосны хүчлүүдээр баялаг боловч бага илчлэгтэй байдаг учраас жин багасгаад зогсохгүй эрүүл хэмжээнд нь тогтоон барих чадвартай юм.

.

ГООЛИГ БОЛГОХ КОКТЕЙЛЬ Жишээлбэл, уургийн коктейлийг авч үзье. Энэ бол амттай, ашиг тустай бас хэрэглэхэд маш тохиромжтой –нэг шилэн аяга нь бүрэн хэмжээний хоолыг орлож чадна. Гэхдээ яаж аюулгүй, хамгийн зөв, бас хамгийн үр дүнтэйг нь сонгох вэ? Ийм баяжуулсан хүсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй компаниудын нэг бол Herbalife юм.

Дэлхий даяар алдартай, хамгийн сайн борлуулалттай уургийн коктейль “Формула 1” нь саяхан аюулгүй, үр ашигтай гэдэг нэрээ дахин баталгаажуулсан бөгөөд Оросдоо хоол тэжээлийн салбарт хамгийн нэр хүндтэй байгууллага болох Оросын Анагаах Ухааны Академийн харъяа Хоол тэжээлийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд хийсэн судалгааны дүн үүнийг нотолсон юм.

Энд хийсэн клиникийн судалгаа нь Herbalife-ийн хүнсний бүтээгдэхүүн уургийн коктейль “Формула 1” болон уургийн хольц “Формула 3” хэрэглэх жин хасах хөтөлбөр нь илчлэг багатай стандартын хоолны дэглэмтэй харьцуулахад аюулгүй, илүү үр дүнтэй гэдгийг баталжээ. Ийм коктейль хэрэглэснээр та илүүдэл жингээ маш үр дүнтэй хасаад зогсохгүй цатгалан мэдрэмжээ удаан хугацаагаар хадгалж чадна. . . УУРГИЙН КОКТЕЙЛЬ “Формула 1" Энэ бол жингээ хянахын хамт хоолны бүтцээ тэжээлийн үнэт бодисуудаар баяжуулахыг хүсдэг хүмүүст зориулагдсан тусгай бүтээгдэхүүн юм. “Формула 1” нь европын стандартуудын түвшинд чанарын дээд зэргийн баталгаатай бүтээгдэхүүн юм.

.

Үүнд:

• 17 гр уураг • 23 төрлийн хамгийн чухал аминдэмүүд, эрдэс бодисууд түүний дотор А, Д, С, Е аминдэмүүдийн өдрийн хэрэгцээний 50 хүртэлх хувийг нэг орцондоо агуулдаг • Ханаагүй поли тосны хүчлүүдтэй • Эслэгтэй • Ердөө 220 калори илчлэгтэй

Нэг орцыг нь 250 гр тослоггүй сүүнд найруулж бэлдэнэ

.

Судалгааны үр дүнд Herbalife-ийн бүтээгдэхүүн уургийн коктейль “Формула 1- болон уургийн хольц “Формула 3” –г Диетологч, хоол хүнс судлаачдын Үндэсний Холбоо сайшаасан юм.
Оросын Анагаах Ухааны Академийн харъяа Хоол тэжээлийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд хийсэн Herbalife-ийн бүтээгдэхүүний клиникийн судалгаа тус компанийн бүтээгдэхүүний аюулгүй байдал, үр ашгийг нотолсон шинжлэх ухааны дөрөв дэх үндэслэл юм. Herbalife-ийн бүтээгдэхүүний ийм эерэг үйлчилгээг Германд (Ульмагийн Их Сургууль), АНУ-д (Калифонийн Их Сургуулийн дэргэдэх Хүний хоол тэжээлийн судалгааны төв), БНСУ (Сөулийн Үндэсний Их сургууль) –д мөн адил баталсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ