П.Алтангэрэл:Үүргээ биелүүлээгүй газрын албаныхан ажлаа өгөх хэрэгтэй

img

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэлтэй ярилцлаа. -Газрын багц хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ хуулиар иргэдэд өмчлүүлэх газрыг хэрхэн зохицуулж байна. Өнөөдөр гэхэд л нийслэлийн зарим дүүрэг олгох газаргүй болсон байна? -Газрын тухай хуулийг ярих гэж байгаа дээр нэг зүйлийг хэлэхэд нэн чиглэлийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Кадастрын зураглал хийдэг кадастрын тухай хуулийг дахин шинэчлэх шаардлагатай. Газрын төлбөрийн тухай гээд газрын харилцааг зохицуулдаг бүх хууль цаг үеийн шаардлагаа дагаад шинэчлэгдэх болсон. Иргэд өөрсдөдөө холбоотой асуудлыг ихэд сонирхож байгаа байх. -Газраа өмчилж авч чадаагүй иргэд шинэ хуулиар энэ эрх хамгаалагдаж чадаж байна уу. Газраа өмчилж авъя гэхээр өмнөхөөсөө илүү хүндрэлтэй болж байна уу гэж харж байгаа? -Газрын тухай хуулиар анх өрх бүрт газар эзэмшүүлнэ гэж байсан бол дараа нь иргэн бүрт 0,7 га газар олгоно гэж заасан. Өнөөдөр хотын төвийн нэг, хоёрдугаар бүсэд эзэмшүүлэх газар байхгүй. Тиймээс тухай бүс нутгийн Засаг даргаас санал болгож байгаа газарт иргэнд газар эзэмшүүлнэ. Үүнийг иргэд ойлгох ёстой. Харин аж ахуйн нэгж онцгой тохиолдлоос бусад үед зөвхөн дуудлага худалдаагаар авна. Энэ нь олон улсын түвшинд хамгийн шалгарсан арга юм билээ. Өнөөдөр манай улсад төсөл сонгон шалгаруулалт гэдэг зарчмаар газар олгож байгаа. Аж ахуйн нэгжүүд  өмчилж аваагүй эзэмшиж буй газраа зарж борлуулж хууль зөрчдөг болсон. Тэгэхээр Газрын багц шинэчилсэн хуулиар аж ахуйн нэгж, төрийн байгууллагад хамаарах газар нь аль болох хилийн бүсийг нь тогтоогоод гэрээнд тодорхой заагаад өгчихнө. Ямар ч тохиолдолд  зарж борлуулах, дураар барилга, байшин барих эрх байхгүй болох юм. Үнэхээр  шинэ газар барилга байшин барьж үйлдвэрлэл үйлчилгээ явуулах гэж байгаа бол дуудлага худалдаанд орж газар эзэмших эрх авна. -Газрын шинэ хууль хэрэгжиж эхлэхээр  нийслэлд хууль бусаар зарагдсан, ашиглагдаж байгаа газрыг цэгцлэх үү эсвэл хууль батлагдсан өдрөөс хойшхи газар олголт, эзэмшилд хамаарах уу? -Өнөөдөр маргаантай, хууль зөрчсөн гэгдэж байгаа газар эзэмшил нь хууль зөрчсөн байна уу гэдгийг тогтоогоод шүүхээр шийдээд явна. Энэ талаар төрийн алба маш хойрго сул ажиллаж байгаа. Тухайлбал, Зайсангийн аманд амралт сувиллын газар байгуулна, жуулчны бааз байгуулна гэж газар авчихаад үнэтэй тансаг орон сууцны хороолол барьчихсан байгаа. Тиймээс анх ямар зориулалтаар ашиглахаар  гэрээ байгуулсан түүнийг нь үндэслэн шүүхэд хандах эрх нээлттэй. Шүүх ямар шийдвэр гаргана үүнийх нь дагуу арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. Бусад улс оронд зориулалтын бусаар ашигласан газар дээрх обьектыг шууд нуруудаг. Яагаад гэвэл хууль бол хууль. Үүнтэй адил Монгол Улсын иргэн хуулийг тэгш эрхтэйгээр дагаж мөрдөх учиртай. Газрын багц хууль шинэчлэгдэж байгаатай холбогдуулан манай байнгын хороо, хуулийн төсөл дэээр ажиллаж байгаа ажлын хэсгээс өмнөх хууль хэрхэн зөрчигдсөн, хууль зөрчиж хаана хаана газар олгосон гэдгийг газар дээр нь очиж шалгана. Шалгалтын мэдээллийг УИХ-д танилцуулна. Хууль батлагдахаас өмнө өмнө нь хэрэгжиж байсан хууль хэрхэн хэрэгжиж байсан. Аль шатандаа хууль зөрчиж байгаа талаарх тодорхой болно. -Газрын хууль бус наймаа хөгжиж, төрийн албаны хууль зөрчиж газар олгодог сүлжээтэй боллоо. Таны хувьд хувь хүнийхээ зүгээс Газрын хууль хэрэгжсэн гэж бодож байна уу? -Бид үнэхээр сайн ажиллаж байна, мундаг ажиллаж байгаа  гэж төрийн албаныхан баахан тайлбар тавьдаг. Үнэхээр газрын хууль бус наймаа явж байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдэж л байгаа. Зайсангийн аманд авсан газраа өөр зориулалтаар ашиглаж байна гэдгийг бүгдийн нүдэн дээр ил байгаа. Яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм. Тэгэхээр газартай холбоотой эрх мэдэлтнүүд ажлаа хийж чадаагүйнхээ төлөө ажлаа өгөх хэрэгтэй. Газрын багц хууль дээр ажиллаж байгаа ажлын хэсгийнхэн энэ бүгдийг цэгцлэхийн төлөө бас ажиллана. Өчнөөн олон жил хууль бус үйлдэл гараад байхад нүдэн балай чихэн дүлий явсан энэ албан тушаалтнуудад арга  хэмжээ ав гэсэн шаардлагыг тавина. Ядаж одоо таслан зогсоохгүй бол Зайсан толгойн талыг нь тэгшлээд дууслаа. -Сүүлийн үед зохицууулж чадахгүй байгаа газрын маргааны нэг нь бэлчээр болчихоод байна. Үүнээс болж орон нутгийнхан  булчуур, усаа булаалдан дайсагналцах болсон? -Энэ нь бэлчээрийн хууль байхгүй, эрх зүйн зохицуулалт муутай холбоотой. Бэлчээр эзэнгүйдсэнтэй холбоотой. Тиймээс бид бэлчээрийн хуулийг нэн даруй гаргая гээд байгаа юм. Хууль зүйт нийгэмд амьдарч байгаа бол орон нутагт бэлчээрийг хуулиар зохицуулах ёстой. Хэрэв бэлчээрийн хууль батлагдвал тухайн орон нутгийн удирдлагаас зөвшөөрөл авахгүйгээр зам тавих, хайгууль хийх, өөр зориулалтаар ашиглахыг хориглоно. -Улсын төсвөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд зориулж газрын төрийн өмчит буцаан авах тухай яригдаж байна. Иргэний өмчилж авсан газрыг төрөөр дарамтлан буцаан авах нь гэсэн айдас иргэдийн дунд бий болж байгаа. Үүнийг яаж зохицуулах юм бэ? -Үнэхээр бүтээн байгуулалт хамрагдах болсон газрын тусгай журмаар зохицуулна. Үүнд айж эмээх зүйл байхгүй. 100 мянган айл хөтөлбөрийг хэрэгжүүлье гэхээр гэр хорооллын газрыг ямар эрх зүйн зохицуулалтаар чөлөөлөх нь тодорхой бус байгаа. Тиймээс газрын үнэлгээг тогтооно. Одоогоор нөхөн олговор олгож газрын нь төрийн мэдэлд авна гэсэн хуулийн зохиуулалт байхгүй. Тиймээс аман тохиролцооны үндсэн дээр явж байна. мөн аймаг сумын Засаг дарга нарын газрын талаар гаргаж байгаа тушаал шийдвэрт хязгаар тогтоох шаардлага байгаа. Үүнээс болоод улсын хэмжээний, стратегийн ач холбогдолтой ажлуудыг хэрэгжүүлэх гэхээр саад болдог. Орон нутгийнхан улс орны том эрх ашиг гэхээсээ илүү нутаг усныхыгаа илүүд үздэг. Дашрамд хэлэхэд шинэ хуульд иргэдэд ашигтай  зүйл орж ирсэн нь газар газрын дээр байгаа обьект нь нэг өмч гэж тооцдог болж байна. тэгэхээр газраа баахан мөнгө төлж байгаад газраа баталгаажуулдаг. Үлд хөдлөх хөрөнгийн газар дээр очиж мөнгө төлж зардал чирэгдэл болж барилгаа баталгаажуулдаг. Үүнийг болиулж газар, барилга хоёрыг нэг хөрөнгө болгосноор бүртгэлийн нэгдсэн сантай болгох, газрын үнэд хүргэх болж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

darga gechihej gene uasan darga zusuurdaj hanadaggvi zaluu ve chi ALTANGERELIINHEE ar uvurt ni gvi gvi chamd bair ugnu chi l lav dornodiin zaluu bish um bna haana bna ve hentiigees choibalsan tavih zamzam sau bas l hudlaa uariad l hulunbuirt oirhon irsen geed l ALTANGEREL EEodoo hudlaa uarihaa zogsoo dornodiin ard tvmeng zunduu huuurlaa namaig dagaad lav 100 hvn songohgvi harin chamaig dagaad heden hvn songoh bol
2012-01-05
Shaagaad l bx um. Ene durakuud baaxan tuslaxtai biz dee. ted naraaraa yadaj sonin unshuulj, medeelel avch bgaasai
2011-12-22
÷è ìóó ãàíöààðàà ñîíãîõã¿é ë áàéíà áèç. áèä íàð À äàðãûãàà ñîíãîíîî. Òýð 2 ð öýöýðëýã õàâüä ÷èíü áàñ îëîí õ¿í õ¿¿õä¿¿ä àìüäàðäàã áîëîõîîð òýíä öýöýðëýã èë¿¿ õýðýãòýé áàéãààã ìýäñýíäýý òýãæ áàéãàà þì.
2011-12-16
dornodiinh bish ee uburhangain hvn maungani zamiig hezee DORNOD ruu tavih um be MAUnguujin ALTANGEREL ee TOS GEREL hutulbur uasan be chi l baujij bna DORNODiin ard tvmen auduu CHINi hvvhdiin kompani tsetserleg bas barih uu odoo barisan ni sshalni huldaas ni hundiirsun bna lee DORNOD chuudaa odoo ALTANGEREL gishvvniig baujuulahaa bolie odoo boloosh dee dahij ih hurald no no no vgvi bolie tsaashaa burhan zvg oroi doo
2011-12-16
altangerel ee chi uuruu huuli zurchij DORNOD aumgiin HERLEN sumand zunduu gazar avaad barilga barisan sh dee chi ehleed uuriinhuu huuli bus umaa il gargaad ard tvmend ilchil odoo bas 2r tsetserlegiin barilga barih shav tavina gene DORNODOD gazar oldohgvi huuchin tsetserlegiin haana ni barih gee ve herev barih gej bgaa bol bumbat horoolold bariach tend ded bytets haritsangvi oirhon tegeed ch aliin bolgon nyyrs tvlj bohir zavaan amdirah um be mun hvvhdiin emneleg uagaad tusuvt tysgaj barihgvi bgaa um be ta vr hvvhedgvi um uu chamaig dahij songohgvi ee
2011-12-16
ДОРНОТЫН ЭНЭ МАНГАР ХАР ХУДЛАА ЮМ БАЙГНА ЛЭЭ
2011-11-14
Õ¿íäðýëòýé áàéíàà. Çàðèì àéëä íü ýçýìø¿¿ëýýä ºãñºí ìºðòºº çàðèì õ¿ì¿¿ñò ýçýìø¿¿ëýõã¿é ãýýä áóöààãààä áàéíà. Òóõàéëáàë, Ñîíãèíîõàéðõàí ä¿¿ðýã 24-ð õîðîîíä. Èéì 2 í¿¿ðòýé ãàçðûí àëáàíû õ¿ì¿¿ñèéã îãöðóóëæ ºãººñýé áèëýý.
2011-11-14