@Н.Номтойбаяр:Уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Eрөнхий сайд Н.Aлтанхуяг ийм хvнийг аймгийн засаг даргаар томилж болж байгаа юм уу. Уур ч хvрэх шиг, инээд ч хvрэх шиг" хэмээн твиттер хуудснаа жиргэжээ. Түүний уур, инээдийг хүргэсэн зүйл нь юу вэ гэвэл Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн захирамжаар 2011 онд хууль бусаар зарцуулахаар шийдвэр гаргасан захирамжийн жагсаалт юм. Уг жагсаалтад Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийг хүлээн авахад 1,576,700 төгрөг, Санхүүгийн албаны 100 жилд идэж уухад 29.910.000, татварын байцаагчид 28.000.000, 80 жилээр хүмүүст мөнгөн аяга хийлгэж тараахад 85.000.000 төгрөг гээд нийт 717,613,263 төгрөгийн баримт багтсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ