Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна

img

  Дэлхийн оюуны өмчийн өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим / МҮХАҮТ/, Оюуны өмчийн газартай хамтран нээлттэй өдөрлөгийг тус танхимын үзэсгэлэнгийн өргөөнд зохион байгуулах юм. Энэ жил “Сэтгэн бүтээхүй-хойч үе” уриан дор өдөрлөгөөр оюуны өмчийн талаарх ойлголтыг олон нийтэд таниулах, иргэдийн тулгарсан асуудалд зөвлөгөө өгөх аж. “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг анх 2000 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас тунхагласан. Энэ өдрийг тэмдэглэх болсон зорилго нь шинэ бүтээлийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загварууд бидний амьдралд хэр зэрэг нөлөөлж байгааг, дэлхийн өнцөг булан бүрт ямар нэг шинэ зүйл хийж байгаа зохион бүтээгч нарыг дэмжихэд оршдог. “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг Монгол Улс 2003 оноос дэлхийн улс орнуудын адил тэмдэглэх болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ