
Баасан гаригийн “Өглөөний шинэ санаа” цахим уулзалтанд энэ удаагийн зочноор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо. 4000 гаруй цахим хэрэглэгч холбогдсон энэ уулзалтын үеэр хүн амын хөгжлийн бодлого, нийгмийн даатгалын шинэчлэл, халамжийн үйлчилгээний талаархи сэдвүүд голчлон хөндөгдлөө.
Уулзалтын эхэнд сайд ирэх 5, 6 дугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулган, залуучуудын үндэсний чуулган, хүүхдийн үндэсний чуулганыг зохион байгуулж, хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг боловсруулж УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар ажиллаж байгаа тухай мэдээллээ. Мөн тэрбээр нийгмийн халамж үйлчилгээний зорилтот бүлгийг зөв оновчтой тодорхойлж, орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшиний судалгааг хийж дуусгахаар ажиллаж байна гэлээ. Хүн амын хөгжлийн бодлого урьд өмнө нь төдийлөн цэгцтэй бодлогоор зангидагдаж яваагүй ирсэн. Бид материаллаг бүтээн байгуулалтаас гадна хүнийхээ хөгжлийн асуудлыг яавч орхигдуулж болохгүй гэж С.Эрдэнэ сайд цахим уулзалтын үеэр онцоллоо
гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ