Номын үзэсгэлэн нээгдлээ

img

  Олон улсын номын үзэсгэлэн пүрэв гаригт ОХУ-ын Санкт-Петербург хотноо нээгдлээ. Энэ жил үзэсгэлэн аль болох олон иргэдийг уншигчийн эгнээнд оруулахын тулд  үнэгүй үйлчлэх юм. Салонд жил бүр гадаадын улс орны номын танилцуулга болдог бөгөөд энэ жил Герман улс номоо танилцуулна. Үзэсгэлэн “Романовын 400 жил”, “Стругацкийн ах дүү нарын гайхамшигт ертөнц” гэсэн сэдвийг голлох аж. Үзэсгэлэн Санкт-Петербургт найм дахь удаагаа болж байгаа юм. Өнгөрсөн жил тус салоныг 70 мянган хүн үзэж сонирхсон байна. Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ