Хяналтын тооллогын дүн автомат төхөөрөмжийн дүнтэй тохиров

img

  УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хороо энэ сарын 14-ний өдөр болсон дахин санал хураалтын дүнгийн тухай шийдвэр, түүний хамт санал хураалтын дүнгийн тайлан, дүнг хэлэлцсэн хуралдааны шийдвэр зэрэг баримт материалыг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгсөн билээ. Тэдгээрээс гадна тус тойргийн  42, 61 дүгээр хэсгүүдэд хуульд заасны дагуу хяналтын тооллого хийж, хяналтын тооллого хийсэн дүнгийн тухай протоколыг Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлжээ. Хяналтын тооллого хийхэд тойргийн болон хэсгийн хорооны гишүүд, мэдээллийн технологийн даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн ажилтан, намуудын ажиглагч нарыг байлцуулан хийсэн байна. Протоколд гараар тоолсон хяналтын тооллогын дүн нь санал авах, дүн гаргах автомат төхөөрөмжийн дүнтэй тохирсон болохыг тэмдэглэсэн байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gala:
МАН-ынхан машин дээр ажилласан байна.Дахин санал хураалт явуулж гараар тоолоё.Энэ машинд чинь итгэхгүй байна.Санал луйвардсан байна.Ингэхэд ер нь УИХ-ын сонгуулийн бүх саналыг тоолъёо. ккккккккккккк
2013-04-26
зочин:
Нэгэнт эрхэмбаяр ялдагдлаа хүлээчихсэн болохоор тохирсон гэж солиорч байна.Ерөнхийлөгчийн сонгуулиар элбэгдоржийг гаргах гэж тархи угааж байна.
2013-04-26
билэгт:
Наад машин чинь МАН-ын талд ажилласан байна яаж ч бодсон УИХ-д боловсорол мэдлэг муутай бөх хүн сонгогдох ёсгүй сайн шалгах хэрэгтэй МАН өөрсдөө төр барьж байхдаа оруулж ирсэн машин нь нотой байна ккккккккккк
2013-04-26
ZALAGCH:
HUDLAA ZALAAD BAI DANDAA L ZURUUD BN BIZDEE HUDLAA MEDEELEL TARAAGAAD
2013-04-26