Цөмийн шумбагч онгоцны удирдлагуудыг буруугүй гэж үзлээ
Номхон далайн цэргийн шүүхийн тангарагтнууд “Нерпа” хөлөг онгоцны ахмад асан Дмитрий Лаврентьев, Дмитрий Гробов нарыг буруугүй гэж санал нэгтэй үзсэн байна.
2008 оны 11 дүгээр сарын 8-нд Япон тэнгист “Нерпа” шумбагч онгоц туршилтын үүрэг гүйцэтгэж яваад гал гарсны улмаас 20 хүн амиа алдаж, 38 хүн хүнд, хөнгөн түлэгдэлт авсан юм. Тухайн үед шумбагч онгоцон дээр 208 хүн явж байв. Тухайн үед галаас сэргийлэх системийн доголдлоос болсон гэж мэргэжилтнүүд үзэж байсан бөгөөд дээрх хоёр хүнийг удирдлагаар хангаагүй хэмээн буруутгаж байжээ. Туршилтын даалгавар гүйцэтгэж явсан шумбагч онгоц хараахан Оросын Номхон далайн флотын бүрэлдэхүүнд ороогүй байсан юм.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ