
"Өдрийн сонин"-ны энэ сарын 19-ний дугаарт "Такси барьсан бүсгүй хүний наймаанд өртөх шахжээ" гэсэн нэртэй гэмт хэргийн шинжтэй нийтлэл гарсныг НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд шалгасан байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран плаза орчмоос иргэн С нь такси барьж суугаад гэртээ харих замд нь таксины жолооч эрэгтэй нь С-ийн гар утсыг булаан авч машиныхаа хаалгыг түгжин буулгахгүй “Нарны зам”-аар авч явсан байна. Хохирогч машинаас үсрэн бууж зугтаж энэ тухай цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ.
Цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийн унаж явсан гэх дугаар тодорхойгүй, мөнгөлөг саарал өнгийн машиныг эрэн сурвалжилж Дархан-Уул аймгийн харьяат А гэгч гэмт хэргийг үйлдсэн болохыг нотлох баримтаар тогтоон шалгаж байгаа юм байна. Гэмт этгээд хохирогч бүсгүйн гар утсыг бусдад зарсныг олж эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ