Испаничууд парламентын ордон руугаа дайрчээ
Өчигдөр орой Испанийн нийслэл Мадридад томоохон хэмжээний үймээн самуун гарчээ. Өдөр нь болсон жагсаалд оролцогчид оройхон тийшээ парламентын ордонд нэвтрэхээр зүтгэсэн тул цагдаагийнхны ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тэд чулуу, хогийн сав, лонхноос эхлээд гартаа тааралдсан бүхнээр чулуудаж энэ байдлаас болж 29 хүн бэртсэний 14 нь цагдаа байгаа аж.
Иргэд эдийн засгийн хямралаас гаргах олигтой арга хэмжээ авахгүй байгаад бухимдсан байна.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ