"Эрдэнэ нуусан гар"-ыг аварч үлдсэн нь

img

  Оросын нэрт найруулагч Л.Гайдагийн 1968 онд бүтээсэн “Эрдэнэ нуусан гар” инээдмийн киног монголчууд андахгүй. Никулин, Вицин, Моргунов гурвыг олж “Барбос нохой болон ер бусын гүйлт”, “Самогон нэрэгчид”, “Ы ажиллагаа”, “Кавказад болсон явдал” зэрэг киноны дэлгэцэнд хамт гаргаж алдаршсан найруулагч Леонид Гайдай “12 сандал”, “Иван Васильевич мэргэжлээ сольсон нь” зэрэг инээдмийн кино хийсэн.“Эрдэнэ нуусан гар” киногоо хийгээд дууссан чинь хоёр ч удаа бие үнэлэгч гардаг, гол баатар нь архидан согтуурдаг, гаалийнхан тэр их эрдэнэсийг огт мэдэлгүй хил давуулдаг гээд намын үзэл сурталд нийцэхгүй өчнөөн факт орчихсон байх нь тэр. Соёлын яам, намын үзэл суртлынхан ёстой дураараа “хайчлах”-аар юм болж л дээ. Ингээд найруулагч киногоо хянуулахаас өмнө бяцхан заль гаргасан гэдэг. Тэрээр киноныхоо төгсгөлд бүр аймшигтай цөмийн дэлбэрэлт болж байгаа жижигхэн хэсэг оруулсан байна. Тэгээд үзэл суртлын комиссынхонд “киноны маань амин чухал өгүүлэмж л энэ дэлбэрэлт юм шүү, үүнийг л битгий хасаж үзээрэй. Бусдыг нь яана дураараа бол” гэсэн байна. Намын үзэл суртлынхан харин эсрэгээрээ “Тэр дэлбэрэлтийг хас. Бусдад нь хүрээд яахав” гэсэн гэдэг. Ингэж л кино маань найруулагч төлөвлөсөн, хийх гэсэн санаагаар тэр чигтээ үзэгчдэд хүргэснээс хойш яг 45 жил өнгөрчээ. Эх сурвалж: ТВ 7 хоног  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ