Оюутны хотхон байгуулах асуудлыг яаралтай шийдэхийг хүсчээ

img

  Засгийн газрын “1111 төв”-д энэ долоо хоногт 1200 гаруй иргэн санал хүсэлтээ илэрхийлжээ. Нийслэл дэх оюутны төвлөрлийг сааруулахын тулд оюутны хотхон байгуулах асуудлыг яаралтай шийдэх, дунд сургуулийн сургалтын үнэлгээ болон олимпиадад гаргасан амжилтаараа гадаадад суралцах эрх авсан оюутнуудад тэтгэлэг олгохыг иргэд хүссэн байна. Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу оюутнуудыг сонгон шалгаруулж гадаад орнуудад бакалавр, магистр, докторантад сургадаг, мөн гадаадын шилдэг 50 сургуульд элсэх шалгуур болзол ханган урилга авсан оюутнуудыг сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулдаг болохыг БШУЯ-наас тайлбарлаад, энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус яамны вэб сайтын “Суралцагчдын булан”-гаас авах боломжтойг дуулгажээ. Байнгын асаргаа сувилгаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг эцэг эхчүүдийн нийгмийн даатгалыг төрөөс төлдөг болох, оюутан сурагчид олноор үйлчлүүлдэг дэлгүүр, ТҮЦ-үүд тамхи ширхэглэн зарсаар байгаа тул Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтаа өндөржүүлэх хэрэгтэй, хаяг, овог нэрийн зөрүүг арилгуулахаар цахим үнэмлэхээ дахин хэвлэлтэд өгсөн ч хэт удлаа гэхчлэн санал, шүүмж ирсэн байна. Нийслэл хоттой холбоотой асуудлаар 329 иргэн хандсаны олонх нь ТҮК, СӨХ-ны ажлыг хангалтгүй байна гэж үзжээ. Холбогдох төлбөрүүдийг цаг тухайд нь шаардаж авдаг дээрх байгууллагууд чанартай үйлчилгээ үзүүлэхгүй, орц байрны тохижилтыг сайжруулахгүй байгаад иргэд гомдолтой байна. Түүнчлэн, Сэлбийн гүүрний тохижилт муу байна, Яармагийн гүүрний чанаргүй зам эвдэрч эхэллээ, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээ ариллаа гэж иргэд “11 11 төв”-өөр дамжуулан холбогдох албаныханд дуулгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Onoodor heregleh mogogui ulsuud hamaagui hudlaa moroodoj bolmoorgui l baina.
2013-04-27
wqertyui:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-26