
Хөвсгөл аймгийн Мөрөн сум буюу Мөрөн хотын нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт энэ сарын 22-нд зургаан килограмм жинтэй хүү төржээ.
Тодруулбал, тус сумын харьяат н.Нарантуяа хоёр дахь төрөлтөөрөө ийнхүү зургаан кг жинтэй хүү төрүүлсэн нь монголын төдийгүй дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх тохиолдол гэнэ. Энэ бүсгүй зургаан жилийн өмнө 4,8 кг жинтэй хүү төрүүлсэн бол хоёр дахь нь Мөрөн суманд төдийгүй, Монгол Улсын хэмжээнд анх удаа төрж буй хамгийн том хүүхэд ажээ. Эхийг жирэмсэний хяналтад байх үед эхогоор харахад ихэр байх магадлал өндөртэй гэсэн онош тогтоогдож байсан аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ