Төмөр замын гацаа

img

  Их найдвар тавьж байсан төмөр замын асуудал урагшаа явахаа болиод, хэрүүл, маргааны талбар боллоо. Ямар ч бүтээн байгуулалт байхгүй. Ямар ч зураг төсөлгүй эхлүүлсэн ажил нь салхинд хийсээд, МИАТ компани дээр гарсан мөнгө завшсан хэрэг түүний хажууд хүүхдийн тоглоом байсан мэт санагдах үе нь тун ойрхон ирлээ. Монголын төмөр замтай холбоотой бүх төрлийн олон улсын уулзалт, чуулган дээр маш их цуглаж сонирхдог байсан үе өнгөрлөө. Манай тээврийн сайд бол нэгэнтээ баталсан төрийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гээд дайрдаг. Ганцхан том халхавчтай л үлдэж. Үүнээс өөр хэлэх юм даанч алгадаа. Тун харамсалтай. Луциус Сенека“errare humanum est, sed perseverare diabolicum” – “хүн алдаа гаргадаг, харин түүнийгээ үргэлжлүүлэх нь бол чөтгөрийнх” гэж өөрийн шавь Нероны бодлогыг залруулах гэж хэлсэн гэдэг. Их хуралд суугаа 76 гишүүд ч гэсэн алдаа гаргадаг.  Алдаатай бодлого боловсруулдаг. Жишээ нь гэхэд 2003 онд гаргасан эдийн засгийн чөлөөт бүсийн тухай багц бичиг баримт. Баахан ярилаа, баахан хөөрлөө, баахан мөнгө зарлаа. Одоо бидэнд Замын-Үүдэд нэг том хашаа, нэг жижиг байшин л байна. Концепци, бодлого, хэрэгжүүлэлт нь буруу байсан. Гол алдаа нь тээвэр, логистиктай ямарч уялдаа байхгүй. 10 жилийн хугацаанд зөвхөн төсвийн мөнгөөр хашаа барьсанаас өөр ямарч хөрөнгө оруулалт хийж чадаагүй юм чинь бодлого нь буруу байж гэдгээ хүлээн зөвшөөрөөд, холбогдох хууль, тогтоолуудыг нь хүчингүй болгоод, гол санаачлагчид, дэмжигчдийг нь ил болгон тэдэнд ирээдүйдээ бодлогоо сайн боловсруулж байх анхааруулга өгөөд салахааас өөр арга замгүй. Хохирлоо тооцоод, цаашид алдагдал хүлээхгүй байх арга замаа хайхаас өөр гарц алга. Том сургамж. Бидэнд болж бүтэхгүй байгаа ажлаа зогсоодог улс төрийн зориг, механизм байх ёстой. Төмөр зам бас чөлөөт бүсийн хойноос орлоо. Одоо хэдэн жил харж хэдэн тэрбум төгрөг үрэх вэ гэдэг асуудал байна. Яагаад, хэний буруугаар, яагаад ийм байдал оров гэдэг асуудал гарч ирэх нь зайлшгүй.   Өнөөдрийн байдалд хүргэсэн үндсэн алхмууд: -Эрх зүйн орчны хүрээнд: 1.Төмөр замын хөгжлийг зах зээлийн эдийн засгийн аргачлалаар шийднэ гэсэн төмөр замын тээврийн хуулийн үндсэн санааг бид төрийн капитализмаар сольсон. Тэр хуулинд төмөр зам барих зам нь Монгол улсын өмч байна гэж заасан байсныг бид төмөр замын гол шугам нь төрийн өмч байна гэдгээр сольсон. Эх оронч юм шиг санаа нь үндсэндээ хувийн хэвшлийг төмөр замын бүтээн байгуулалтаас холдуулсан. Энэ бол зарчмын хувьд маш том алдаа. 2.Төмөр замын сүлжээ байгуулна гэж бидний тархийг угаасан. Хоёр огтолцдог зам бол сүлжээ биш. Сүлжээ гэдэг чинь хоёр талдаа ачаа тээвэрлэлт хийгддэг замыг хэлдэг. Дарханаас Эрдэнэт рүү салдаг замыг тооцоод бид төмөр замын сүлжээтэй  ч гэж хэлж болно, сүлжээгүй ч гэж нотлож болно. За энэ нь бол нэг тээврийн чиглэлийн том эрдэмтдийн маргах асуудал. Сүлжээ гэдэг санаа нь өргөн царигаар барих санааг нь зөвтгөхөд тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Үүний оронд бид төмөр замынхаа ангилалыг зөв гаргасан бол хэрэгтэй байсан. Экспортын, дотоодын зам гэсэн бол болох байсан. Дотооддоо бид хаашаа яаж зам барих нь бидний хэрэг. Экспортын зам бол  яах ч аргагүй хөрш орны төмөр замуудтай уялдаатай байх ёстой. 3.Геополитик, үндэсний аюулгүй байдлыг төмөр замтай холбох дуртай хүмүүс Монгол улсын хувьд барих бодлогыг ойлгосонгүй. Бизнес болон хувийн амбицийн нүхээр харсан бодлого  боловсрууллаа. Төмөр замын цариг үндэсний аюулгүй байдалд хамаагүй гэдгийг ойлгохыг хүссэнгүй. Геополитик гэхээсээ илүү геополитикийн баланс гэдгийг ойлголгүй хувийн компанийн менежмент явагдаж эхлэлээ. 4.2007 онд гаргасан “Транзит Монгол” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх 2008 оны ЗГ-ын 183 тогтоолын хавсралтуудыг бид мартлаа. Тэр хөтөлбөр нь “Даяарчлалын өнөө үед Монгол Улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болох замаар транзит орон болсноор олон улсын худалдаа, тээвэр, логистикийн зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг хурдасгах, эдийн засаг, нийгмийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм” гэж тодорхойлсон байдаг. Үүнийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг заасан 2-р хавсралтыг бүрмөсөн хаялаа. Уг нь тэр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн бол байдал өөр байх байсан. 5.Аж үйлдвэрийн парк гэдэг санааг төмөр замын бодлогодоо орууллаа. Логик болон эдийн засгийн үндэслэл муутай зүйл. Өмнө нь аж үйлдвэрийн паркуудыг Дархан, Зуунмод, Чойр, Улаанбаатар, Багахангай, Чойбалсан, Ховд гэх мэт газруудад байгуулна гэж байснаа зөвхөн Сайншанд болгож хувиргав. Хамгийн гол нь үүнийгээ төмөр замтай холбоод бүх дарааллыг тогтоон ямар ва нэгэн эсрэг бодол санаа гаргах бололцоонуудыг хаалаа. Баахан мөнгө зарж хийлгэсэн Сайншандын ТЭЗҮ гэгчийг уншсан хүний хувьд би энэ асуудлыг маш үндэслэлтэйгээр дахин хөндөнө. Тун удахгүй. Төмөр замын ТЭЗҮ-ээс инээдтэй. Ингээд бид төмөр замын бодлогын барьцаанд орлоо. Хэвлэл мэдээллээр энэ бодлогыг сайн рекламдлаа. Олон дахин давтахад улам үнэмшил төрдөг гэдэг. Яг энэ замаар явлаа. 6.Төмөр замын багц стандартыг боловсруулж батлуулаагүйгээс болж зураг төсөл боловсруулах, төмөр замын байгууламж барих, замаа тавих гэх мэт зүйлүүдийн үндэслэлүүдийг бий болгож чадсангүй. 7.Хоёр хөрштэйгээ тээвэрлэх ачааны төрөл, хэмжээг тохирсон хэлцлүүдийг урьдчилан тохирч хийсэнгүй, тэрнээс гадна тэд нарыг хуурч мэхлээд хамтын ажиллагааг огт байхгүй болголоо. Бид нэг иймэрхүү байдлыг бий болгоод өнөөдрийг хүртэл явж байна. Энэ бүх зүйлд гадаад хүчин зүйл нөлөөлж эхэллээ. -Хоёр хөрш болон бусад улстай явуулсан төмөр зам болон тээврийн хамтын ажиллагааны хүрээнд: 1.2008 онд шинэ сайд Хятадын төмөр замтай хамтарсан компани байгуулна, Таван толгойг ашиглуулна гээд санамж бичиг үйлдэв. 1435 мм царигаар төмөр зам барина гэж амлалт өглөө. Үүнээсээ маш хурдан ухармагц Хятадын тал Эрээнээр хүлээж авч байсан бага хэмжээний нүүрсийг зогсоолоо. Дорноговь аймгийн хэдэн уурхай хохирч үлдлээ. Үгэндээ эзэн болж сур гэсэн эхний том сургаалийг хятад ах нар шинэ сайдад үзүүллээ. 2.2009 онд Оросын талтай мөн адил санамж үйлдлээ. Бас баахан амлалт өглөө. “Дэд бүтцийн хөгжил” гэгч Орос-Монголын хамтарсан компанид төмөр зам барих бүх зөвшөөрлийг өгнө гэж амлалаа. Тэрнээсээ буцлаа. Үүний оронд өмнө нь байгуулагдсан үндэсний компани “МТЗ”-гээр тоглолт хийх боллоо. Гол санаа нь өөрсдөө гэрээ хэлэлцээр хийж чадахгүй учир “МТЗ” гэгч хавчуургыг бий болголоо. Тэгээд тэр нь ил тод болон нууц гэрээ хийж байхад амар, аюулгүй. 3.Бусад гадны байгуулага, олон улсын гэрээ хэлэлцээр бүгдийг нь бид орхилоо. За нэг иймэрхүү гацаанд орсон хүмүүсийн толгойнд мэргэн санаа төрлөө. Хүний өгөөшийг залгиад. -Орос молиго. Үүнийг олон талаас нь бодож үзээд миний олсон тайлбар бол энэ байна. Оросын төмөр замын дарга,  В. Путины  зуслангийн найз В.Якунин нэг хөтөлбөрийг боловсруулсан. Нэгэнтээ оросуудыг манай уул уурхай, дэд бүтцийн ажилд оруулахгүйг мэдэнгүүт “сайн цагдаа-муу цагдаа” гэдэг тоглоомыг тоголохоор бэлджээ. Якунин нь бол муу цагдаа нь, их юм шаарддаг, нэхдэг. Сайн цагдаагаар нь ОХУ-ын тээврийн сайд И.Левитин тодорлоо. Харахад тээврийн сайд нь төмөр замын даргаас том. Тэгээд сайн цагдаа нь Владивосток хотноо Монгол-оросын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны хурлын хүрээнд Алс дорнодын боомтуудын асуудлыг шийдвэрлэх бололцоо байгаа болон өөрөө яаж Якуниныг даргалж чадна гэдгээ хэлэв. Тэгээд танайх Хятадын ганц зах зээл харж сууснаас манай боомтоор дэлхий зах зээлд нүүрсээ гаргаад мөнгө ол гэдэг санааг ойлгуулав. Үүний тулд урагшаа биш зүүн тийшээ төмөр зам бариач гэсэн сайхан үлгэр өрнүүлэв. Миний бодлоор энэ үед жинхэнэ бизнесмен хүний толгой ажиллаж эхлэв. Анх сайд болохдоо нэг километр төмөр замын барилгын ажлаас хэдэн төгрөгтэй болж болохыг мэдэрсэн хүмүүст зам нь хичнээн урт байх тусам төчнөөн их ашиг харагдаж эхлэв. Би энд нэг хүний тухай яриагүй, магадгүй нэгээс илүү улс төрийн хүчнүүдийн тухай ярьж байж болно. Анх засагт ороод л 1 км төмөр барихад 2.5-2.8 сая америк доллар болно гэсэн хэт өндөр үнийг Монгол даяр удаа дахин зарлаж, төмөр замын өртөгийн тухай ойлголтыг бүгдээрэнд нь сайн суулгасан хүмүүст энэ санаа үнэхээр сайхан санагдав. Ямарч төмөр замын шинэ стандарт батлаагүй байж үнийг нь гаргаад ирдэг хүмүүс бол маш ухаантай хүмүүс. Стандарт шинээр батлавал хүмүүс үнийг нь тооцоод гаргаад ирнэ гэж бодоод энэ асуудлыг хойшлуулав. Хэн нэгэн хүн наадах чинь үнэтэй байна гэвэл уучлаарай бид Канадын хүнд даацын стандартаар тооцсон. Та түүнийг сайн мэдэхгүй байх гээд амыг нь хаана. Канад стандарт мэддэг хүнд бол Австралийнх гээд ухрах зам бол нээлттэй. Оросын тал юу хожив? 1.Геополитикийн байр сууриа алдаж байсан Монгол орны хувьд үндсэн өрсөлдөгч Хятадтайгаа ядаж тэнцлээ. Өөрсдөө орж чадаагүй юм чинь өрсөлдөгчийгээ оруулахгүй тоглолтыг хийлээ. Манай улсын хувьд Ванино боомт, дэлхийн зах зээл гэдэг юмыг сонсоод Хятадыг тоохоо болилоо. 2.Үүнийгээ итгүүлэх гэж Якунин нь “Дэд бүтцийн хөгжил” компаний нэрээр үнэхээр манай нүүрсийг нэг удаа далайн боомтод хүргэж өглөө. 3.2008 оны хямралаар оросын нүүрсний салбар маш хүнд байдалд орлоо. Янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалан оросын нүүрсний гол экспортын чиглэл бол баруун Европ байсан. Иймч учраас Мурманскийн боомт нь нүүрсний хамгийн том боомт одоо хүртэл хэвээрэй байгаа. Ер нь экспортын чиглэлийг зүүн тийшээ хандуулах хэрэгтэйг бүгд мэдэж байлаа. Ингээд “Энэржи ресурсын” төмөр замыг зогсоогоод Таван толгойн нүүрсний ордыг эргэлтэнд оруулах бололцоог боймоллоо. Ухаантай бодлого. Энэ хугацаанд Азийн чиглэлийн оросын нүүрсний экспорт нэмэгдэж эхлэлээ. Мэргэн шийдвэр, ухаантай тоглолт. Одоог хүртэл бид нөгөө гэрээгээ байгуулах ажлаар Москвад ирэн очин явна. Энэ хооронд оросууд хятадтай улам ойртон нягтарч өөрсдийн түүхий эдээ хятад руу гаргах замаа засаж байна. -Хятад молиго. Үүнийг ойлгосон хятадууд бас тоглоомонд оролцов. Гол өгөөш нь АНУ-ын экс төрийн нарийн бичгийн даргын нэр зүүсэн “Albright stonebridge” группынхан гарч ирлээ. Монгол хүн бол хятад хүнээс болгоомжилдог. Үүнийг нь мэдэрсэн хятадууд сайхан америк царай харууллаа. Тэгээд  Дандун боомтод хөрөнгө оруулж байгаа, бид чинь бол танай 3 дахь хөрш шүү гэж хэлээд бүх удирдлагыг нь Дандун боомтруу дагуулаад явлаа. Тэнд нь очоод тэр боомтын оператор компаний эзэн Вен Ванлиантай уулзав. Тэр нь АНУ-д маш нэр хүндтэй бизнесмен. “АНУ-БНХАУ-ын харилцааны төв” гэгчийг үүсгэн байгуулагчийн нэг. Тэр хүний амбицанд Дандун боомтын хөгжүүлэх төм хөтөлбөр байлаа. Манайхан тэнд очоод ээлжит цаасаа зурлаа. Өөрсдөө тэр боомтыг хөгжүүлэх юм шиг урт хугацааны хамтран ажиллагааны баахан гэрээ хийлээ. Тэндээс бүүр мэргэн санаа гарч ирлээ. Зүүн тийшээ явсан төмөр зам чинь сайн. Орос руу танай уул уурхайн бүтээгдхүүн гарна, манай боомтоор бас гарна. Тэр Бээжинд байгаа хүмүүсийг бид аргална, зохицуулна гэлээ. За ингээд далайд гарах 2 гарцтай болсон бид үнэхээр мундаг хувилбаруулдтай болсон юм шиг санагдлаа. Дээрээс нь та нар төмөр зам барих бүх юм аа бэлдчих, бид мөнгө зээлнэ, хөрөнгө оруулна гэж амлаад буцаалаа. “Монголын төмөр замын дэд бүтцийн хөгжил” нэртэй Хонконгод бүртгэлтэй компаниар мөнгө босгоно. Энэ нь оросуудтай байгуулсан “ Дэд бүтцийн хөгжил” компанитай их адилхан нэртэй байгаа биз. Хятадын тал юү хожив? 1.Нарийн царигаар төмөр зам бариулаагүй оросын талтай оноогоо тэнцүүлэв. 2.Бид бүгдийг харж байна, мэдэж байна гэдгээ харуулав. 3.Бид хятадаас мөнгө аваад төмөр зам барьвал хилээ 2 жил хаахад тэр ашиглагддаггүй төмөр зам нь өрийн төлбөрт хятадын өмч болно. Монгол улстай урт удаан ойлгомжгүй хэлэлцээрт орох хэрэг байхгүй. Оросын сонирхол Монголд байдаг бол, хятадын маш том оролцоо бий болно. Бололцооны хувилбар. -Орос, хятадын тавьсан ганцхан шаардлага буюу ТЭЗҮ. “Та нар чинь зам тээврийг удирдаж байгаа төрийн хамгийн том тушаалтнууд учир тэр танай улсад шаардагдах бүх төрлийн бичиг баримтыг өөрсдөө хариуцаарай” гэж аль аль нь хэлсэн болов уу. Ингээд үүний үндэслэл буюу ТЭЗҮ гэгч юм хэрэгтэй боллоо. Монгол улсын маш том асуудлыг шийдэх гэж байхад манай жижиг сажиг хууль тогтоол саад болоод байдаг. Ашиг сонирхол, худалдан авалт гэх мэт жижиг асуудлууд том геополитикийн тоглогчидод үнэхээр инээдтэй санагддаг биз. Бас тэгээд журам ёсоор нь зөвлөх компани шалгаруулж авахаар нөгөө том геополитикийн гарцыг нь ойлгохгүй. Бас өөрсдийгөө мартаж болохгүй. Улсын төлөө ийм мундаг зүйл бүтээсэн улсуудад урамшил хэрэгтэй. Энэ нөхцөлд ТЭЗҮ гэдэг юмийг өөрсдөө хийгээд үүндээ 2 зүйлийг л тусгая. Нэг нь төмөр зам маш ашигтай, нөгөө нь нэг км зам 2.5-2.8 сая америк доллар. Хэдэн зуун хуудас ТЭЗҮ-г унших, уншаад ойлгох нэгч улстөрч  байхгүй учир томхон нэр зээлдээд ямарваа нэгэн тендергүй маш хурдан хийлгэе. Цаг хожих үүднээс газрын зураг, хөрсний шинжилгээ гэх мэт жижиг зүйлүүдийг хамт эхлүүлье гэдэг шийд гаргажээ. -Бас дахиад ТЭЗҮ-ийн тухай. Хүн бүр хууртагдах дургүй. Би ч гэсэн мөн адил. Би энэ ТЭЗҮ ярьж эхлэхэд ямарч эрүүл хүмүүс зүүн тийшээ чиглэсэн төмөр замыг ашигтай гэж үндэслэл гаргаж  өгөхгүй гэж тайвширдаг байсан. Тэгсэн чинь “McKinsey and Co”, “Liberty partners”, ‘Pillsbury, Winthrop,Shaw, Pittman”, BNP PARIBAS” гэсэн дэлхийд нэртэй 3 компани, бидэнд гадаадынх  ойлгуулсан манай  “Liberty partners” компани нар зөвлөх баг бүрдүүлж ТЭЗҮ-г амжилттай дуусгалаа гэсэн мэдээ гарсан. 90 оны үед нэг өвөр монгол авгай хятадын томчуултай авхуулсан зургаа ар монголынхонд үзүүлж, ар монголын дарга нартай зургаа хятадуудад үзүүлж баахан мөнгө луйвардсан гэдэг инээдтэй түүх байдаг. Энэ нь яг иймэрхүү зүйл болжээ. Би өмнө нь дээр дурдсан “ компани энэ ТЭЗҮ-г хийгээгүй гэж бичиж байсан. Яагаад гэвэл энэ их яригдаж байгаа Монголын төмөр замын бүтээн байгуулалтанд орно гэдэг чинь нэр хүндний асуудал. Бас хөрөнгө оруулагчиддаа мэдээлэх ёстой. Ийм учир заавал, дахиад давтая заавал албан ёсны мэдэгдэл хийх ёстой байдаг. Аль нь ч тийм мэдэгдэл хийгээгүй. Би залхууралгүй тэр ТЭЗҮ гэгчийг нь уншсан. Энэ талаар хэнтэй ч ямар ч хэлээр маргахад бэлэн байна. Энэ бол урьдчилсан ТЭЗҮ ч биш, эцсийн х ч биш. Энэ бол зүгээр зүүн тийшээ барьвал ашигтай гэж мэдээлсэн зузаан баримт. Ямарч аргачлал, үндэслэл, тооцоо байхгүй. Энэ ТЭЗҮ-ийн талаар би тусад нь судалгаа хийгээд тэнд нэрээ ашиглуулсан бүх газруудад нь бичнэ. ТЭЗҮ нь энэхүү өгүүллэгийн эцсийн зорилт биш учир би зөвхөн уншигч таны логик сэтгэлгээнд хандая. ТЭЗҮ гэдэг нь бол маш том оюуны өмч. Иймд ямар ва нэгэн судлагаа хийсэн хүн болон байгууллага хамгийн төрүүнд өөрийнхээ нэрийг оруулдаг. Энэ бол хууль. Бас хариуцлага. За одоо бол Baltica Railway гэгчийн 307 хуудас бүхий ТЭЗҮ-ийн эхний хуудсыг харъяа. COWI гэдэг компани ахлаад тэр доор нь байгаа бүх компаниуд оролцсон. Бүгдээрээ энэ төсөлд хувь нэмэр оруулсан тухайгаа  баяр баясгалантай бүх нийтэд мэдэгдсэн. За одоо “McKinsey and Co”, “Liberty partners”, Pillsbury, Winthrop,Shaw, Pittman”, BNP PARIBAS” нар хамтран хийсэн гэж бидэнд итгүүлсэн МТЗ компанийн нүүр хуудсыг харъяа. Дээрхи компаниудын сураг ч байхгүй. Дунд нь ганц удаа дурдагдсан.Ер нь энэ бол маш сонирхолтой сэдэв болж хувирсан. Тэр МТЗ жилийн хүүнд нь 820 гаруй мянган америк доллар төлдөг, 5 сая  америк долларын үнэтэй энэ баримт бол үнэхээр өрөвдөлтэй. Бичгийнхээ чанарын хувьд. Бидний хувьд бол үнэхээр харамсалтай. -ТЭЗҮ үндэслэлтэй төмөр замын бүтээн байгуулалт За ийм бичиг байна. Он сарыг нь хараарай. 2011.08.18 гэж байгаа биз. Гэхдээ геодез судалгааны ажлаа 2011 оны 3 сард эхлэсэн. ТЭЗҮ-ээ эхлүүлэхээс өмнө. За тэгээд нийтдээ бүх ажилдаа 30 орчим тэр бум төгрөг зарцууулсан. Би нарийн тооцсонгүй. Энэ нь хэний гэгч ямар компани энд оролцсон гэдэг нь өөрөө их сонирхолтой асуудал. Тэр барьсан далан болон газар шорооны ажлыг хэнч хүлээж аваагүй, одоо салхинд хийсээд алга болж байгаа. Та их мөнгө салхинд хийсч байгааг харсан уу. За тэгвэл энэ нь манайд болж байна. Бас дахиад хэлэхэд энэ бол ТЭЗҮ биш. Хэрэв мөн байсан бол дахиж техникийн, хуулийн, санхүүгийн гэх мэт зөвлөх үйлчилгээний дахин тендер шалгаруулна гээд явахгүй байсан. -Гацаанд орсон яам яах вэ? Саяхан Дойче Баан гэх Германы төмөр замынхан ирсэн. Энэ нь Энержи Ресурс компаний жинхэнэ, давтаад хэлье жинхэнэ ТЭЗҮ болон зураг төслийг хийлцсэн хүмүүс. Чимээгүй уулзаад явсан. Юү гэж ярьсаныг нь би ингэж бодож байна. Гацаанд орсон хүмүүс яаралтай гарц хайж эхлэсэн. Тэгэхээр тэд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн эзэдтэй уулзаж, тэр төслийг нь худалдаж авах хэлэлцээр хийж эхлэсэн байх. МСS корпораци нь бол Улаанбаатарт байгаа. Тэгэхээр Германы талтай хамтран хэлэлцэж, тэр төслийг нь худалдан авч маш хурдан нэг ажил эхлүүлэх боломж. Ийм учраас сүүлийн үед төмөр замын асуудал бол улсын нууцтай холбоотой гээд ярих болсон. Нууцлалын зэрэгтэй төмөр зам гэвэл ганцхан Байконурын төмөр зам санаанд орж ирэх юм. Ингэх байсан бол тэр 2008 онд  МСS корпорациар замыг нь бариулчихгүй яасан юм бэ. Хэрэв миний таамаглал үнэн бол энэ бол шившиг. Бас “Богд Хаан” төмөр зам гэж Улаанбаатар хотыг урдуур нь тойрох төмөр замыг  хэлж байгаа. Гоё нэр байна. Гэхдээ үүнийг бас улсын нууц гээд байдаг. Бас энэ чиглэлээр хятадын нэгэн компаний хийсэн зураг төсөл нь байдаг. Бас УБТЗ хийсэн судлагаа байгаа. Одоо бас дахиад давхардуулаад тендергүй ТЭЗҮ хийлгэнэ гээд эхлэх вий. Энэ чинь deja vu буюу завхруулсан төмөр зам гэдэг жүжгийн 2 анги болно шүү.
Л.Даваапил
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Tomor zamiin udirdsh gazariin Jigjidnymaa gedeg hyniig tomor zamdaa ashiglaach eeeeee mongolchuudaa !!!????
2013-04-29
jyttdc:
hyatad oros 2 mongolchuudiin monhiin daisnuud gedgiig genen stailgan mongolchuud odoo oilgoh bolson .Tiimees bid odoo americ ,yapon zereg 3dahi horshuudteigee nyagt holbootoi baij Izrail uls shig amidrahaas oor zam alga
2013-04-29
МАНАН:
Дахин 5-6 удаа ТЭЗҮ хийгдэнэ Үүнийг тэр төмөр замыг барихын тулд хийхгүй Асар их мөнгийг хувааж идэхийн тулд хийнэ Улсын төсвийн мөнгийг зүгээр аваад хуваагаад идчвэл хэрэгтэн болон Харин ТЭЗҮ боловсруулах нэрээр идвэл хэн ч хэрэгт орохгүй. Энэ бол шалгарсан арга тухайлбал оюутны хотгон барих ТЭЗҮ хэд хэдэн удаа боловсруулж мөнгө идсэн Мөн метро барих ТЭЗҮ 2 жилийн хийж мөнгө идсэн Одоо тэр хэрэггүй дахин боловсруулна гэх мэт. Тэд гадаадынхандаа нийлж Монголыг идэж байгаа Мангасууд Анх МАНАН-гийн засгийн газарын үед бий болсон Одоо ч хэвээрээ
2013-04-29
0810:
eh ornoo mongolchuud bid l hogjuulne mundag oros ah hyatad ah gej baihgui harin eh oronchid gej bii Battulga bol eh oronch hun Nuursiig tuuhiigeer ni bish nemuu ortog shingeej l zarah heregtei uunii tuld aj uildberiin park barih shine tehnologi nevtruuleh germany japan horongo oruulaltiig nemegduuleh heregtei Aliin bolgon Russia China gaas aij ugend ni orj ayaldan dagadag yum bas soroh chadvartai bolokh heregtei buult hiihed bas uchir bii Suh janjinii ardiin huvisgal hiisen SHIVEE HIAGT haana baigaa bilee dee Zarim humuus mongoliin irgen bish yum shig mongolchuudiin hiih ,hiisen bolgoniig eserguutsej adalj baih yum bid neg l erh ashigtai shuu
2013-04-28
Demjigch:
Battulga saidiig buruutai gej batlah geed bid mungu tsag hugatsaagaa ureh gej dee !
2013-04-28
jonhuu battulga yaraltai ogtsor:
jonhuu battulga yaraltai ogtsor, ternii utsan huuheldei boloh erguu gansukh ogtsor, ugaasaa shine tumur zam hezee ch barigdahgui ene 2 luivarchind barih yamar ch sonirhol bhgui, zuvhun dundaas ni 5 mlrd dollaraas tsavchaa l hiih gej bgaa ed ym shuu deee, bi buten 5 jil 2008 onoos eniig helsen, yag odoogoor choibalsan ruu tumur zam tavih yamar ch ur ashiggui, eniig orosuud hurtel helsen bna, harin nen turuund tavantolgoi oyutolgoigoos china ruu nariin tumru zam tavij bondiin uruu darah mungutei boloh heregtei, herec mcs-eer hiilgehgui gevel uls uuruu medeed hiigeed tavan tolgoi oyu tolgoi-g venesuel shig uls uuriin medeld 100 % avaad hiij bno, gagtshuu ternii daraa tavan tolgoi yum uu oyu tolgoi deer aj uidveriin parkaa bariaad tendee bolovsruulah uildveree bari, usnii gunii haiguuliiin nariivchilsan sudalgaa hiij chadah yum bol govi-n usan hangamjiig shiidej bno, battulga ganukh geh 2 erguu mini ee ajlaa hiij chadahgui bol hiij chaddagt ni ajlaa uguud Mongol ulsiin hugjil devshild saad bolohoo boli, hulgaich luivarchid sunutugei.
2013-04-28
Бөхчиний ажил:
Энэ бөхчин гар бүтэхгүй ээ. Монгол улс тоглуулаад дууслаа шүү дээ. Энхсайхан мэт боловсролтой хүмүүсийнхээ үгийг сонсмоор байна. Баасных нь геополитик. Геодолитик гэж байдаг юм аа гэхэд бөхчний толгойноос ахадсан ажил гэдгийг ойлгох хэрэгтэй байна.
2013-04-28
qwert -t:
Naadah chin Elbegdorj yurunhiilugchiin hamaatan sh dee, ah ni chi biluu duu ni chi biluu Dashdorj geed hujaa bii, ter Elbegdorjiin zuvluh8 ter Hyatadyn egch ni Tuya gej Yuruugiin tumriin ordyh Hyatad ruu zuusun.
2013-04-28
gonza:
manai 40 myngatiinhnaas neg bol iim zaluu neg bol Tucha shig atmanuud l turuh ym daa !!!
2013-04-27
Eeee:
chi harin henii zahialgar ingej uge helsen huniig hardad bgan cham shig zahialgar bichdgimu humuus
2013-04-27
zochin:
Gadnii hunees Mongol yugaaraa dutsan yum be??????Yagaad Battulga bolovsrol muutai gej????????Enkhsaihan bolovcroltoidoo tegeed Mongold yu hiisen yum be ????????? Baahan end,tendhiin oron garan ulstai evsej turd oroo bizdee.Gudamjind chuluu ushigluud yvj bhad n harin Battulga sanal taviad ajil hariutsuulsan chin,anhandaa yamar ih zuiliig hiichihsen yum be geed bsan hun chin hedhen hongiin daraa tolgoin 18o gradaus ergechihsen harailgaj yvsan bizdee.
2013-04-27
Дэмжигч:
Баттулга хэт их цадсан тул омдондоо тавьсан бна Тэр их муухай унэртэй болж дээ
2013-04-27
zochin:
Sahan bichsen baina.
2013-04-27
монгол:
Энэ Нацагдорж гэгч нөхрийг шалгах нь зөв шүү. Хөшөөтийн уурхайн асуудалтай ч холбоотой нөхөр дөө.
2013-04-27
bolor:
khen be ene nokhor chin khenii zakhialgaar yu bicheed bna bichsen yumaa ooroo oilgoj bgaa bolov uu
2013-04-27
Eeee:
chi harin henii zahialgar ingej uge helsen huniig hardad bgan cham shig zahialgar bichdgimu humuus
qwert:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-27
монгол:
Энэ Нацагдорж гэгч нөхрийг шалгах нь зөв шүү. Хөшөөтийн уурхайн асуудалтай ч холбоотой нөхөр дөө.
зочин:
монголын хөгжлийн гол гацаа нь хоёр хөрш хоёулаа шүү, энэ хоёр монголыг хөгжүүлэхгүй байхыг л боддог, чамд хятад өнгөн дээрээ сайхан харагдаж байгаа юм даа, нүдээ нээхгүй бол нэг мэдэхэд хятадын нэг хэсэг болно шүү
2013-04-27
зочин:
чам шиг бүхнийг мэдэгч царайлсан новшнууд хөгжилд гацаа хийж байгаа шүү дээ, сайншандын парк босно, баттулга зорьсондоо ямар ч л байсан хүрнэ шүү, хийчихсэний дараа энэ муусайнууд юу гэж цэцэрхэхийг нь харах юмсан
2013-04-27
OROS AVGAI BEEJINGEES:
TULGA GATSAA.
2013-04-27
ИРГЭН БМ:
МАНАЙ УЛСЫГ ОЛОН ЖИЛ ЭРХШЭЭЛДЭЭ БАЙЛГАЖ ИРСЭН ОРОС УЛС ӨӨРСДИЙН НӨЛӨӨГӨӨ ХЯТАД БОЛОН БУСАД БАРУУНЫ ОРНУУДАД АЛДАХГҮЙН ТУЛД ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БАЙНА. ҮҮНД НЬ МАНАЙ БОЛОВСРОЛ БАГАТАЙ, НАЙМААНЫ ХАР УХААНТАЙ НЭГЭН САЙД БОЛОН ТҮҮНИЙ ГАР ХӨЛ БОЛОГЧИД ӨГӨӨШ БОЛЖ БАЙГАА НЬ ТУЙЛЫН ХАРАМСАЛТАЙ. ҮҮНИЙГ ЭРТХЭН ЗОГСООХГҮЙ БОЛ ОДОО ДУУЛИАН ТАРИАД БАЙГАА МИАТ-ЫН ХЭРЭГ ДЭРГЭД НЬ ХҮҮХДИЙН ТОГЛООМ БОЛНО ШҮҮ. УЛС ОРНЫХОО ЭРХ АШГИЙГ БОДВОЛ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХЯТАД РУУ НАРИЙН ЦАРИГТАЙ ТӨМӨР ЗАМ ТАВЬЖ ТҮҮГЭЭРЭЭ ХЯТАД БОЛОН ЯПОН, СОЛОНГОС РУУ НҮҮРСЭЭ ГАРГАХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ БОЛООД БАЙНА.
2013-04-27
ubtz:
ene hun chini bugdiig ni hardaad baih yum tegeed hen tuslah yum be , uhaantan guai ?
2013-04-27
anhaa:
hen ch ingej bicheed hunii ajliig uguisgej bolno, undeslel muutai l bichver bndaa huurhis
2013-04-27
Иргэн:
Монголын хөгжлийн гацаа бол Орос Хятад 2 бишээ. Жээнко Баттулга шүү. Сайншандад аж үйлдеэрийн парк энэ тэр бол бүгд үлгэрийн далай. Самбочин баагийд сайдын эрх өгвөл ямар юм болохыг харж байгаа биздээ.
2013-04-27
зочин:
чам шиг бүхнийг мэдэгч царайлсан новшнууд хөгжилд гацаа хийж байгаа шүү дээ, сайншандын парк босно, баттулга зорьсондоо ямар ч л байсан хүрнэ шүү, хийчихсэний дараа энэ муусайнууд юу гэж цэцэрхэхийг нь харах юмсан
Joomd:
MONGOLIIN HUGJILIIN GATSAA BOL MONGOL HUNII HUVIA BODSON SHUNALD BNA....
2013-04-27
HALHAD:
hen ch gesen avahiig l bodno harin uursduu MONGOLCHUUD 5 tolgoi shig naimaa hiigeed baival sununu Yamar ch teneg hun tiim yum hiideggui l baihgui yu Uursduu l shunalaas bolj hugjihgui bna
2013-04-27
L. Davaapild:
Yagaad bolohgui bgaa ni OROSt BISH HYATAD ch bish MONGOL HUNII MONGOLiin tuluu gesen setgel baihguid l bna
2013-04-27
halh:
mongoliin hugjiliig doosh tatah hamjlaga bolgoh gol uls bol hujaa bolon tednii joomnuud
2013-04-27
Joom:
Mongolyn hugjliin gol gatsaa bol Oros...
2013-04-27
зочин:
монголын хөгжлийн гол гацаа нь хоёр хөрш хоёулаа шүү, энэ хоёр монголыг хөгжүүлэхгүй байхыг л боддог, чамд хятад өнгөн дээрээ сайхан харагдаж байгаа юм даа, нүдээ нээхгүй бол нэг мэдэхэд хятадын нэг хэсэг болно шүү