Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна

img

Малчид ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж говь талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2013 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх Цаг агаарын урьдчилсан мэдээ Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн зарим, говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 6-11 градус, говь талын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсч 11-13 градус дулаан байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ