Сондгой тоогоор төгссөн номертай автомашин хөдөлгөөнд оролцохгүй
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал болох гэж буйтай холбогдуулан улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор хуваарилан 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлалт хийхээр болсон билээ. Тиймээс автомашины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-р төгссөн бол замын хөдөлгөөнд өнөөдөр оролцохгүй.
Хязгаарлалтад зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси хамаарахгүй юм байна.
Мөн тусгай дуут болон гэрэл дохиогоор тоногдлогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулашгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл дээрх хязгаарлалтад хамаарахгүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ