Парламентчид авлигын талаар санал солилцож байна

img

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлын үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай эхэллээ. Энэхүү бага хурлынүйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Ардчиллын төлөөх парламентчдын форум” Төрийн ордны Б танхимд үргэлжилж байна.

  Чуулга уулзалтыг “Ардчиллын төлөөх парламентчдын форум”-ын Ерөнхийлөгч ноён Эмануэлис Зингерис удирдан явуулж байгаа юм.

  Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд чуулга уулзалтын нээлт дээр чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд баяр хүргэж, Монгол оронд тавтай сайхан морилохыг хүсэн ерөөгөөд энэ удаагийн Парламентчдын чуулганаар авилгатай тэмцэх үндсэн сэдвийн хүрээнд парламентын ёс зүйг дээшлүүлэх, парламентын хяналт, авилгатай тэмцэх чадавхийг бэхжүүлэх болон хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэнэ. Хэлэлцсэн асуудлаар төгсгөлийн баримт бичгийг баталж Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VIIбага хуралд зөвлөмж болгож хүргүүлнэ гэдгийг онцолсон юм.

  Мөн Финлянд Улсын Хууль зүйн сайд хатагтай Анна Маяа Хенриксон хэлсэн үгэндээ, хөгжингүй улс орнуудад авлигатай тэмцэх үйл явцад парламентчдын үүрэг оролцоо чухал хэмээн хэлсэн эрхэм Монгол Улсын Их Хурлын даргаЗ.Энхболдтой санал нэг байна гээд мөн ардчиллын боловсролыг хөгжүүлэх нь чухал учир хүүхдүүдийг энэ чиглэлд бага наснаас нь төлөвшүүлэхэд анхаарч, нийгмийн идэвхтэй гишүүн болж өсөх, мөн ардчиллыг хөгжүүлэхэд эмэгтэйчүүд, нийгмийн бусад бүлгийн оролцоог хангахад анхаарч, улс орнууд энэ чиглэлээр тэргүүн туршлагаа солилцож, харилцан суралцаж байх нь чухал болохыг тэмдэглэсэн юм.

   Парламентчдын чуулга уулзалтад “Ардчиллын төлөөх парламентчдын форум”-ын Дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Олон улсын ил тод байдал байгууллагыг төлөөлөн ноён Срирак Плипат, Авлигын эсрэг парламентчдын олон улсын байгууллагыг төлөөлж ноён Будиман Суджатмило, Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд болон бусад төлөөлөгчид оролцлоо.

  Чуулга уулзалтад оролцсон орон орны парламентын гишүүд авлигын эсрэг хэрхэн тэмцэх талаар арга туршлага, санал бодлоо хуваалцаж ярилцлаа.

  Парламентын чуулга уулзалтад оролцогсод үдээс хойш “Ёс зүй болон хяналт” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bob:
hehe chi unexeer uneniin xellee
2013-04-28
зочин:
авилгатай тэмцэх чуулган болов уу туршлагаа хуваалцах чуулган болов уу монголд авилгатай тэмцэх чуулган болсон гэж бодохоор нүүр халуу оргиод байх юм
2013-04-28
bob:
hehe chi unexeer uneniin xellee
Доржпүрэв:
Чуулганп оролцогсодод талархал дэвшүүлж амжилт хүсэе ...Хүнд сурталыг чонноос дутуугүй хэмлэх юмсан...Маяковски
2013-04-27
хөөөөөх:
авилгын хэргийн талаар өчнөөн жил яриааал байхаар одоо ил болсон нөхдөөсөө хариуцлага хүлээлгэж эхлээчээ.худлаа сонгуулиас өмнө баахан "царай" гаргаал өнгөрөх гэж зүгээр.та нар чадахуу айн.ганц энхбаярыг суулгаснаар тэмцэл нь эхлэнгүүтээ төгссөн дөө. би лав энэнэээс олон олон хэрэг илэрч дээлээ нөмрөхийг хүлээдэг. хийморь муутайдаа ажил чинь бүтэхгүй байна уу? хууль дагадаг учраас ажил бүтэхгүй байна уу? хэлээч хүмүүсээ
2013-04-27
ZOCHIN:
AVILGACHID OLON ULSIIN TURSHLAGA SUDALJ BNA
2013-04-27
цфужэнгшүз:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-27