МАХН-ынхан даваа гаригийг дуустал жагсах гэнэ
Улаанбаатар хотноо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал өнөөдөр эхэллээ. Дэлхийн 104 орны 1215 дээд хэмжээний төлөөлөгчид оролцож буй энэ хурал энэ сарын 29-ныг дуустал үргэлжлэнэ. Дэлхийн улс орнууд энэ өдрүүдэд Монгол улсыг чих тавин анхаарах тул зочдыг ая тухтай байлгах, авто замын түгжрэлийг арилгах гээд багагүй ажлыг хийж, бэлтгэсэн.
Тэгвэл дэлхийн ардчилагч нарыг ирэхийг тохиолдуулан МАХН-ынхан ч хувийн бэлтгэлээ базаажээ. Тэд энэ өдрүүдэд Улс төрийн хоригдлыг сулла, улстөрийн хэлмэгдүүлэлтээ зогсоо гэсэн үндсэн шаардлагыг тавьж, аравт зуутын зохион байгуулалтаа ашиглан гадны зочид төлөөлөгчдийн буудалласан зочид буудлуудын өмнө, зочдын явах авто зам дагуу англи хэлээр бичигдсэн лоозон бүхий тайван зогсолт хийж байгаа аж.
МАХН-ынхан энэ сарын 29-ныг дуустал буюу Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлыг өндөрлөж, төлөөлөгчдийг Чингис хаан Олон улсын нисэх буудлаас яван явтал тайван жагсаалаа үргэлжлүүлэх юм байна.

П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ