
Оросын тусгайгийнхан Бостонд алан хядлага үйлдсэн ах, дүү Царнаевын нэг нь эх Зубейда Царнаеватай 2011 онд жихадын тухай ярьж байсан утасны бичлэгийг мэргэжил нэгтнүүддээ өгсөн байна. Америкийн тусгайгийнхан энэ тухай эрт мэдээгүйдээ харамсч байгаагаа илэрхийлжээ. Бичлэг Холбооны мөрдөх товчоог энэ гэр бүлийг өөр өнцгөөс харахад хүргэх байсан гэжээ.
Бичлэгийг нууцлаагүй бөгөөд харин ах, дүү хоёрын хэнтэй нь ярьж байгаа нь хараахан тодорхой биш байгаа гэнэ.
Тусгайгийн нэгэн ажилтны хэлснээр Москва өөр нэг бичлэгийг ч америкчуудад өгсөн байна. Энэ нь Зубейда Царнаева Оросын өмнөд нутаг амьдардаг сэжигтний жагсаалтад байдаг нэгэнтэй ярьж байгаа бичлэг гэнэ.
Зубейда Царнаева Америкийн иргэншилтэй ч Махачкалад тогтмол амьдардаг. Түүнийг 1600 ам.долларын үнэтэй цүнх хулгайлсных нь төлөө өнөөг хүртэл баривчилж чадаагүй аж.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ