“Боинг 787 Дримлайнер” Токиод газардлаа

img

  Зорчигчдын нисэх онгоц “Боинг 787 Дримлайнер” хоёр цаг туршилтын нислэг хийсний дараа Токиод газарджээ. Онгоцонд Японы нисэх компанийн “All Nippon Airways”-ны удирдлага болон “Боинг” компанийн ерөнхийлөгч Рей Коннер нар байжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард “Дримлайнер” 50 орчим онгоцыг аккумляторынх  нь хэвийн бус ажиллагаанаас болж нислэгийг зогсоогоод байсан юм. Үүнээс өмнө “Ethiopian Airlines” Boeing 787-г дахин ашиглаж эхэлсэн эхний компани болоод байсан юм. Онгоц хоёр цаг гаруй нисч Аддис-Абебаас Кенийн нийслэл Найробид амжилттай буулт хийсэн аж. Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ