Г.Өсөхбаяр Дэлхийн зулайд Төрийн далбаагаа мандуулснаа илтгэв

img

  Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр дэлхийн зуу гаруй орны төлөөлөгч Улаанбаатарт хуран чуулж АОХН-ийн Сайд нарын бага хуралд оролцож буй сайн өдөр Монгол Улсын Төрийн тэргүүнд өөдрөг мэдээ дуулгалаа.
Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Ерөнхийлөгчтэй уулзаж Төрийн тэргүүний санаачилга, ивээл дор болсон монгол хүн анх удаа Хойд мөсөн далайг туулан бөмбөрцгийн зулайд хүрч төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулах аялал амжилттай өндөрлөснийг илтгэв. Уулчин Г.Өсөхбаяр энэ сарын 20-ны үдэш дэлхийн бөмбөрцгийн 90 градуст хүрч төрийн далбаагаа мандуулсан юм.
Үүрэг, зорилгоо амжилттай биелүүлсэн Г.Өсөхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий төрийн далбааг Хойд туйлд мандуулаад эргүүлэн авчирч буйгаа хэлж далбааг Төрийн тэргүүнд гардуулж өглөө. Уг төрийн далбаа өмнө нь өнгөрсөн 2012 оны зун Лондонгийн олимпийн тэнгэрт намирч байсан юм.
Уулчин Г.Өсөхбаяр  үүрэг даалгаврыг биелүүлж улсынхаа төрийн далбааг дэлхийн хамгийн хойд цэг 90 градуст мандуулаад эргүүлэн авчирч буйдаа маш их баяртай байгаагаа хэлэв. Тэрбээр Хойд туйлд хөл тавьсаныг нь гэрчлэх батламжаа Ерөнхийлөгчид үзүүлж зорилгодоо амжилттай хүрснээ давхар “баталгаажуулсан” юм. Дэлхийн зулайд хүрмэгцээ Г.Өсөхбаяр багийн ахлагчийн хамт Ерөнхийлөгчтэй утсаар ярьж байсан билээ.
Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр нар дэлхийн зулайд хийсэн аяллын талаар яриа өрнүүллээ. Уулчны аяллын замд саад бэрхшээлүүд тохиолдож байсан ч бүгдийг даван туулсанбайна. Хамгийн хэцүү, ядарсан, даарсан үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэл найдвар өвөрлүүлж байсан дүр төрх нүдэнд харагдаж тулгарсан саад бүрийг давж чадсандаа баярлаж байгаагаа тэрбээр хэлсэн юм.
Хойд туйлд Монголын төрийн далбаа мандана гэдэг гайхамшигтай зүйл. Хойд туйлаас харахад бүх зүйл урд зүг болж харагддаг. Энэ гайхамшигт, зоригт үйлсийг биелүүлээд сайн явж ирсэнд туйлын баяртай байгаагаа Ерөнхийлөгч хэллээ. Цаашдаа олон олон амжилт гаргаж монгол түмнээ баярлуулж, эр зоригийн спорт шүтдэг монголчуудын хийморийг мандуулахад оруулах их үйлстээ улам их амжилт олохыг Төрийн тэргүүн хүсэн ерөөв.
Нийт аяллын туулах замыг агаараас авсан зургаар тооцоолж,89 дүгээр өргөргөөс хойд цэгийн 90 градус хүрэхэд110 км гэж төлөвлөж байсан ч газар дээрээ очиж саад бартааг тойрч гарахад нийт 200 гаруй км замыг цанаар туулсан байна. Мөсөн дор далайн маш их даралттай ус байдаг. Мөс байнга хагарч хөдөлж байдаг учир саад бэрхшээл ихээхэн тулгарч байжээ.
АОХН-ийн бага хурал Улаанбаатарт болж дэлхий нийтийн хараа Монгол руу чиглэсэн энэ өдөр бас нэг сайн мэдээг Г.Өсөхбаяр хойд туйлаас авчирсанд Ерөнхийлөгч их баярлаж буйгаа хэлсэн юм.
Уулзалтын дараа Г.Өсөхбаяр сэтгүүлчидтэй товч ярилцсан юм. Сэтгүүлчид түүнээс дараагийнх нь аяллын талаар асууж сонирхлоо. Г.Өсөхбаяр “Энэ удаа хийсэн аялалдаа маш их сэтгэл хангалуун байна. Монголынхоо ард түмний итгэл, Монгол Улсын Төрийн тэргүүний үүрэг даалгаврыг биелүүлж улсынхаа төрийн далбааг дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэг, хойд туйлын 90 градуст мандуулсандаа баяртай байна. Цаашдаа хийх ажил, мөрөөдөл бий. Зардал байвал сар руу хүртэл нисэх мөрөөдөл байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

asdfg:
Хамгийн хэцүү, ядарсан, даарсан үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэл найдвар өвөрлүүлж байсан дүр төрх нүдэнд харагдаж тулгарсан саад бүрийг давж чадсандаа баярлаж байгаагаа тэрбээр хэлсэн юм. Augaa udirdagch
2013-04-29
wqertyuio:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-28
zochin tsebe:
ene setgegdel bichsen nuhur yasan teneg hun be hichneen hobi bailaa ch chi chadahgui sh dee ene hun mongolin neriig delhiin tavtsand gargaj yavaa hun chi bid 2 shig manguu ni uuniig oilgohgui
2013-04-28
badaraa:
ene zaluug haraad baihad ooriinhoo hobigoor hiij yvaa ajilaa yu sur bologdog ym be er ni hend hamaatai ym be yaaj mongoliin neriig gargaad baigaan utgagui ym eroosoo oilgohgui bna
2013-04-28