Дөрвөн ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр

img

  Өнөөдөр Аргын тооллын 2013 оны дөрөвдүгээр сарын 28 ням гараг, Билгийн тооллын Шинийн 18, дөрвөн ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Мөн энэ өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ