Ливерпүүл шаазгайнуудыг бут ниргэв

img

Шаазгайнууд өөрсдийн Жэймс Парк цэнгэлдэхдээ Улаануудыг хүлээн авч, примьер лигийн ээлжит тоглолтоо хийсэн ч 6-0 ээр бут ниргүүллээ. Тэд ийм гутамшигт ялагдлыг 1925 оноос хойш анх удаа талбайдаа хүлээж байгаа аж. Ливерпүүлээс гоолуудыг Agger (3), Henderson (17, 76), Sturridge (54, 60), Borini (74) нар оруулсан. Улаануудын довтлогч Borini тус тоглолтод гоолдсоноор примьер лиг дэх анхныхаа гоолыг тэмдэглүүллээ. Тоглолтын дараа Ливерпүүл клубын дасгалжуулагч Rodgers "Бид хэрхэн хамтдаа дамжуулдагаа, хэрхэн хамтдаа довтолж чаддагаа, хэрхэн хамтдаа нэгдэж чаддагаа өнөөдөр харууллаа. Энэ бол багийн ажиллагаа. Мэдээж, бид бол  нэг хүний баг биш. Бид тоглолтын эхний шүгэлээс эцсийн шүгэл хүртэл гайхалтай байлаа. Энд ирж 6-0  гэсэн дүнгээр хожил авна гэдэг үнэхээр сэтгэл хөдөлгөм" гэжээ. Харин Ньюкастлын дасгалжуулагч Pardew "Хэн ч талбайдаа ийм ялагдлыг хүлээж болохгүй. Гэхдээ би энэ хожигдолд хэн нэг тоглогчоо шүүмжлэхгүй. Яагаад гэвэл бид багаараа муу тоглосон. Ньюкастлын хувьд энэ үр дүн тийм ч сайхан үр дүн биш" гэсэн байна. Өчигдөр явагдсан бусад тоглолтын дүн: Man City 2-1 West Ham Wigan 2-2 Tottenham Stoke 1-0 Norwich Southampton 0-3 West Brom Everton 1-0 FulhamHam Б.Чингүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ