
Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын Азийн бүсийн тэмцээн өчигдөр БНХАУ-ын Бээжин хотын Биеийн тамирын их сургуулийн зааланд ширээний теннис, сагсан бөмбөг, шатар гэсэн спортын төрлөөр явагдаж байна. Тэмцээн өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд тэмцээнүүд тоглолтын хуваарийн дагуу явагдах юм. Энэхүү тэмцээнд БНХАУ, Тайвань, Япон, Сингапур, БНСУ, БНАСАУ зэрэг улсууд болон БНХАУ-ын Хөх хот, Шанхай, Далянь зэрэг хотуудад суралцаж байгаа 170 гаруй Монгол оюутан тамирчид оролцож байгаа аж.
Тэмцээнийг зохион байгуулахад Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Д.Булган, Бээжин хот дахь төлөөлөгчийн газраас ихээхэн анхаарч, тамирчдын аюулгүй байдлыг хангх ажлыг зохион байгуулж байгаа юм байна.
Мөн тус тэмцээний зохион байгуулах хорооны дэд дарга, МОСХ-н Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, ЗБХ-ны нарийн бичгийн дарга, ССАЖЯ-ны мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн, ЗБХ-ны гишүүн, МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл, МУБИС-ийн БТС-ийн сургалтын албаны дарга, Олон улсын шүүгч Д.Энэбиш, Спортын мастер, сагсан бөмбөгийн шүүгч Г.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй баг Бээжин хотноо ажиллаж байгаа гэнэ.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ