Шведийн вант улсад албан ёсоор айлчлахыг урив

img

Гадаад харилцааны сайд Л.Болд АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцож буй Шведийн Вант Улсын Гадаад хэргийн сайд Карл Билдт-ийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх, өндөр дээд хэмжээний айлчлал хэрэгжүүлэх, ЗГХК-ийн үйл ажиллагааг эхлүүлэх, дипломат болон албан паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх зэрэг асуудлаар санал солилцов. Түүнчлэн Монгол Улсын Гадаад харилцааны сайдыг Шведийн Вант Улсад албан ёсоор айлчлахыг урьсныг сайд Л.Болд талархан хүлээн авав хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wqertyuio:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК - НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-29