Н.Удвал сайдаа, эмнэлгийн шинжилгээний хариу засдаг эмчээ яах вэ

img

Энэрлийн бурхад хэмээн бидний сүслэн хүндэтгэдэг  цагаан халаатнуудын хууль бус үйлдлүүд хэрээс хэтэрсэн мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр  байна. Дөнгөж төрсөн нярайг халуун усаар түлсэн хэргийн дуулиан намжаагүй байхад Говь-Алтай аймагт хоёр сартай нялх хүүхдэд тарилга хийхдээ алдаа  гаргасан сувилагчийн тухай мэдээлэл ч чих дэлсэх болов.

Энхийн манаанд  тангараг өргөсөн эмч нараас эрлэгийн элч мэт авирладаг хүмүүс мэр сэр байгаа  нь нууц биш. Тэдний хариуцлагагүй үйлдлээс үүдэн хэдэн арван хүмүүс ээжийгээ, хүүгээ цаг бусаар бурханы орон руу илгээдэг нь нууц биш. Эмчийн тангаргаа огоорсон зарим нь алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэд өөрсдийн  мэргэжлээ ашиглан өвчтөний түүх, онош засч,  хуурамч баримт бүрдүүлэх зэргээр хэргээс өөрсдийгөө мултлах арга сэддэг нь олон баримтаас харагдаж байна.

Сүүлийн үед ЭМЯ, томоохон эмнэлгүүд түүний удирдах албан тушаалтнуудтай холбоотой чих халууцуулсан бусармаг явдал хэвлэл мэдээллээр гарах боллоо.Тодруулбал,нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хүчингийн  хэрэгт сэжигтнээр татагдан Цагдан хорих  461 дүгээр ангид хоригдож байсан Л.Батмөнх гэх этгээдийг ялаас мултлах арга сэдсэн нэр зүстэй,  нэгэн эмчийн талаар баримт түшье.

Бидний өгүүллийн муу дүрийн баатар бол Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Л.Баярцэцэг. Тэрбээр  өөрийн  төрсөн ах болох хүчингийн хэргийн  сэжигтэн Л.Батмөнх гэгчийг эрүүл байхад нь элэгний хүнд өвчтэй болгон оношиийг нь өөрчилж, ялаас мултлахаар чармайж байсан нь цагдаагийнхны хараанаас мултарсангүй. Өдгөө төрсөн ах Л.Батмөнхийн хамт Л.Баярцэцэг  нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байна. Эх сурвалжийн мэдээллээр 2012 оны оны эхээр Цагдан хорих 461 дүгээр ангиас таван сэжигтэн Шастины нэрэмжид гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн иржээ. Тэдний дотор   хэргийн эзэн Л.Баярцэцэгийн төрсөн ах Л.Батмөнх элэгний хүнд өвчтэй гэсэн оноштэй тус эмнэлэгт ирж хэвтсэн байх юм.

Улмаар биохимийн эмч Ш.Өнөржаргал нөгөөх өвчтөндшинжилгээ хийхэд цоо эрүүл гарсан байна. Өөрөөр хэлбэл, элэгний хүнд өвчтэй хэзээ мөдгүй  тэнгэрт халих дөхсөн Л.Батмөнхийн шинжилгээний хариу хэд хэдэн удаа эрүүл гарсанд Ш.Өнөржаргал эмч  гайхширч хоцорчээ. Улмаар  уг хэргийн учрыг олохоор  асуудлыг нэлээд нухацтай  авч үзсэн байна.Тус эмнэлгийн бүх шинжилгээ цахим программ хангамжид суурилсан хөндлөнгийн хүн гар хүрэх аргагүй цаасгүй технологиор явагддаг тулцахим архиваас өмнөх шинжилгээний хариуг үзэх, хэний зөвшөөрлөөр хэзээ ямар шинжилгээ хийж хадгалсан нь тов тодорхой байдаг тул эргүүлж нягтлахад тийм ч төвөгтөй бус байв.

Тухайлбал, Ш.Өнөржаргал эмч сэжигтэн Л.Батмөнхийн мэдээллүүдийг эмнэлгийн “Цахим эмнэлэг-eHospital” програм хангамжийн лабораторийн архивт  бүртгэгдсэнийг инженерийн тусламжтай шалгаж үзжээ. Шалгах явцад дээрх этгээдийн өнгөрөгч 2011 оны есдүгээр сарын 14-нд хийсэн элэгний шинжилгээний баталгаажуулсан үзүүлэлтүүдийг 2012 оны арваннэгдүгээр сарын01-ний өдөр буюу жилийн дараа их эмч А.Баярзаяа  өмнөх шинжилгээний хариуг өөрчлөн хэт ихэсгэж засварласан байжээ.

Мөн  өнгөрөгч 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Л.Баярцэцэг өөрөө ахынхаа элэгний шинжилгээ хийх бичиг явуулсан аж. Түүнийг нь цахим бүртгэгч мөн өдрөө яаралтай горимоор бүртгэж лабораторид илгээжээ. Энэхүү шинжилгээний хариуг их эмч А.Баярзаяа 2012 оны аравдугаар сарын 31-ний өдөр буюу шинжилгээнд явуулсан өдрөөс нэг хоногийн өмнө хариу нь гарснаар программд шивж оруулсан байх юм. Үүнээс улбаалаадлабораторийн программ хангамжийн архивын цахим протоколд энэхүү шинжилгээг хэн гэдэг лаборант хийснийг шалгахад мэдээлэл олдоогүй болно. Тиймээс сэжигтэн Л.Батмөнхийн шинжилгээг ямар нэг цус шинжлэлгүйгээр хариуг хуурамчаар бичсэн гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Энэ мэтчилэнгээр Л.Баярцэцэг даргын албан тушаалаа ашигласан хууль бус үйлдлүүд хөвөрнө.

.

Баримт1:  Улсын 3 дугаар төв эмнэлгийн “Цахим эмнэлэг-eHospital” программ хангамжид 26985 дугаартай бүртгэгдсэн Лхамжавын Батмөнхийнүйлчлүүлэгчийн дэвтрийг үзвэл 2012 оны арванхоёрдугаар сарын 01-ны өдөр зөвлөх поликлиник эмчийн бүртгэлийн эрхээр, CITO(яаралтай)горимоор шинжилгээнд Л.Баярцэцэг(Л.Батмөнхийн төрсөн дүү) илгээснийг цахим бүртгэгч Бя.Ариунзаяа 2012-11-01-ний өдөр шинжилгээ хийхээр бүртгэжээ. Харин шинжилгээг лабораторийн их эмч А.Баярзаяа 2012-10-31өдөр хийсэн мэтээр харагдаж байна.       

Хавсралт2a

Мөн Л.Баярцэцэгийн даалгавраар  Л.Батмөнхийн 2013 оны нэгдүгээр сарын17,18-ны өдрийн элэгний шинжилгээ, С вирусын шинжилгээг мөн л өөрчлөлттэй болгон дээрх эмч лаборант нарзасварлажээ. Өөрөөр хэлбэл, элэгний өвчингүй Л.Батмөнхшинжилгээний хариугаар өвчтэй болсон гэсэн үг. Энэхүү бусармаг асуудлыг илрүүлсэн их эмч Ш.Өнөржаргал үүргийнхээ дагуу ажил хариуцсан орлогч дарга Л.Баяцэцэгт мэдэгдэхэд“Програм хангамж нь алдаа биз, эмч нарын хооронд ийм асуудал байдаг л юм” хэмээн жишим ч үгүй хариулжээ. Үйлчллүлэгчийн оношлогоог үнэн зөв хийж эмчлэн эрүүлжүүлэх, иргэдийн амь насны асуудлыг шийдвэрлэх эрх бүхий  хариуцлагатай алба хашдаг эл эрхэм  албан тушаалаа урвуулан хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөнэмч, сувилагчаар  хууль бус зүйл хийлгэсэн нь наад зах нь эмчийн тангараг ёс зүйгээ алдсан цаашилбал Эрүүгийн хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн гэмт үйлдэл болоод байгаа юм.

Эмнэлгийн хариуцлагатай албан тушаалтан ингэж хууль зөрчсөн нь үйлчлүүлэгчид эмнэлэгт итгэх итгэл буурахаас гадна мянга мянган иргэдийн эрүүл мэндийн мэдээлэл болон ажил үйлчилгээний аюулгүй байдлын асуудалд ч сөргөөр нөлөөлж байна.  Өдгөө уг ноцтой асуудлыг нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэсшалгаж буруутай этгээдүүдийг сэжигтнээр татжээ.

Харин Л.Баярцэцэг гэгч нь уг хэргийг үйлдээгүй хэмээн мэлзэхээс гадна энэ талаар мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчид руу  үл таних хүмүүсээр утсаар яриулах зэргээр ажил үүрэгт нь дарамт учруулсаар байна.

.

Баримт2: Гэтэл 2012 оны 10-р сарын 31-ны өдрийн шинжилгээний  Integra 400 машины програмтай холбогдсон протокол файлын баркодын дугаар  21031228-аар дууссан байв. 21031259 дугаартай баркодтой шинжилгээ олдсонгүй. Энэ нь ийм дугаартай цус шинжлэгдээгүй гэсэн үг юм.                                                            Хавсралт 2в .  Баримт3: 2013 оны 10 сарын 31-ны өдрийн шинжилгээнд цус шинжлэгдээгүй (Integra 400 машинд бүртгэгдээгүй, баркоде нь хуурамч) байтал эмчА.Баярзаяа доорхи шинжилгээний хариуг гаргажээ.                                                                                                                                   Хавсралт 2с . 2012 оны 01 сарын 18-ны өдрийн шинжилгээ  

Шинжилгээг гаргасан:      СМТА-ны инженер                    Л.Бат-Эрдэнэ

2013 оны 03 сарын 06.     17 цаг 06 минут

.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Эрүүл мэндийн салбар өөр удаан жил ялзарсан хэдхэн сард өөрчилнө гэдэг хэцүү үүгээр Н.Удвалыг унгана гэдэг горьдсоны гарз
2013-05-28
ххххр:
ЭМЯаманд энэ хэргээс гадна өчнөөн мөнгө идсэн хэрэг хамт илэрнээ. Монгол улсын Гаднаас авч байгаа зээлийн хөрөнгөөр хийгдэж байгаа төслүүд ялангуяа Бельги улсаас монголын тал зээлээр авсан 4,6 сая еврогийн төслийн гүйцэтгэлийг шалгаж нийлүүлсэн тоног төхөөрөмж хийсэн ажил нэг бүрийг тулгаж үзэхгүй бол энэ төслийн хүрээнд хуучин технологитой аппаратууд шахсан болно. Мөн монголын хууль эх зүйн орчинд таардаггүй ЭМ сайдын баталсан дүрэм журам, монголын хууль тогтоомжийн дагуу тайлан мэдээ гаргадаггүй программ хангамжийг нийлүүлсэн учир одоо энэ нь ашиглагдахгүй байгаа болно. Түүгээрч барахгүй ЭМЯам нь аудит төрийн хяналт шалгалт сулыг далимдуулан жил бүр асар их зардлыг шинэ техник тоног төхөөрөмж авах, сүлжээ компьютер, программ хангамжийн шинэчлэл хийх нэрээр авдагч бүгд үргүй зарцуулагдаж асар их хохирол учруулж байна. Энэ талаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цахим эрүүл мэндийн бодлого, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Хүрэлбаатарыг шалгах хэрэгтэй. Зөвхөн энэ хүн гэхэд сүүлийн 10 жилд улсад хэдэн арван миллярд төгрөгийн хохирол учруулжээ. Үүнээс ганцхан дорнот аймгийн нэгдсэн эмнэлэгт Белгийн төслөөр хийгдсэн программ хангаж 1 сая долларын үнэтэй тэгээд одоо ажиллахгүй байгаа. Энэ бол цэвэр мөнгө угаасан ажил юм. Энэ бүх зүйл нь баримтаараа ЭМЯаманд байнаа. Энэ төслийг хүлээж авсан болон хариуцаж байсан мэргэжилтнүүдтэй хариуцлага тооцох цаг болсон.
2013-05-22
udvalin bulhai ene:
udval dandaa ingej hudlaa jardag
2013-05-08
LKHAGVARAGCHAA:
Iim aldaa gargaj bolohgui bsan umaa,
2013-05-06
эмнэлгийн орлогч нар ийм л хүмүүс:
орлогч дарга нар угаасаа ийм л хүмүүс тэд шударга биш олон жил эмнэлэг үйлчилгээг унгадаг хүмүүс би сувилагч хийж байсан мэднээ шархадны насаа дарга олон жил болж эмнэлэг унагсан хүн гэтэл дарга болох гэж яваа гэсэн
2013-05-05
хариуцлаггүй хүн банйа:
яаж эмнэлгийн орлогч даргын ажил хийж байсан байнаа
2013-05-05
udval saidad:
said darga nar n iim bolson um chin adilhan daa
2013-05-05
sonin um:
iim teneg huniig uynd n orlogch darga bolgood baidag bn aaa
2013-05-05
daanchdee:
heleh ug alga bnaaa
2013-05-05
ganaa:
iim shudarga bish huuchinsag amtdiig shorond hii l dee
2013-05-05
эрүүл мэндийн салбар унасан шүү:
алтанхуяг удвалаа битгий эрүүл мэндийн салбарыг улс төржүүлээд байл даа дарга болох гэсэн юмнууд яваад байна цаана чинь
2013-05-05
хариуцлагын хүлээлгэх хэрэгтэй:
манай шархадны эмнэлгийн орлогч хүртэл мөнгө авах гэж дарамталдаг тэгтэл бас мөнгө өгөөд сонгогдсон биз
2013-05-05
ugaasaa emnelgiin udidlaguud bugd baejsan:
unen tegeheer tiim l nuhduud garch irne
2013-05-05
ene ulsad shudarga um gej ugui:
udval altanhueg 2 hen munguteg n songoson bain lee
2013-05-05
энэ бол шинэчлэл бишээ:
дандаа хуучин юу ч хийж байгааггүй зүгээр сууж эмнэлгийг унагсан хүн даргаар сонгогдсон байнлээ олон жил орлогч хийж эмнэлгийг унагсан хүн хүртэл дарга болсон байна удвал худалч авгай юм хийхгүй эээ
2013-05-05
hjhj:
бүгд адилхан. бие биенийхээ булхайг илчилж дарга болох гэсэн улсуудын өрсөлдөөн юм биз дээ
2013-05-04
Zochin:
Yun huuh enkbayar emch l ene muu muuhaig ni uudalj chadna hun huseh ajil ch bish Batchuluun tamgaa avaad zugtaa biz dee.Oo bas muuhai bugshsan arga shuu ene huu namiin uldegdel hunii eruul mendeer biZnes hiisen gemt heregtenuud.
2013-04-30
Манж:
З.Энхболд өөрийнхээ хүнийг шахах гээд л хор гүйлгээд байгаа гэсэн шүү худлаа гүтгэлэг тараагаад Спикер маань шударга царайлаад наанаа цаанаа урьд нь энэ эмнэлэгийнхэнэ хүлээн аваагүй хөөгөөд явуулсан Энхбаяр гэдэг хүнийг зүтгүүлээд байгаа гэсэн шүү
2013-04-30
hoh ineed:
ene unurjargal chin bas darga boloh geed orsoldood bgaa biz dee deer n ter altantsetsgiin nuuts amrag geh hogshin har yum n bas orsoldood bgaa gesen yah gej negniigee ingej bdag bnaa icheesei ayataihan orsoldoj chadahgui butehgui garuud yum daa
2013-04-30
HOHIROGCHID:
ERUUL MENDIIN SAID UDVAL GUAI!!! ENE UVUL BAYANHONGORTIIN NEGDSEN EMNELEGT NYARAI HUUHED TULSEN? ODOO SONGINOHAIRHANII EMNELEGT 9SARTAI NYALH HUUHDIIG TANII HARIUTSAJ BUI EMNELGIIN EMCH NERTEI YARGACHID ALJ BAINA.TEGEED ICHIHGUIGEER"ZA YUN SURTEI YUM? ZALUU ULS DAHIAD HUUHED TURUULCHIHGUI YU GEED SUUJ BAIH YUM.TA YAMAR ARGA HEMJEE AVAH VE? TA UURUU OGTSROH UU?? UG NI TANII HARIUTSAJ BUI SALBAR.MINII BODLOOR TA OGTSROH YOSTOIDOO.HARIU UGNU GEJ NAIDIYA!!??!?!?
2013-04-29
udval said altanhuegin shinechlel jasan be:
ta narin nuguu shinechlel jasan be
2013-04-29
Zochin:
Ger buldee tuslalgui yahav, gehdee ingej bolohgui ee. Bayartsetseg uul ni ih l mundag emch dee. Gehdee darga bolsonoosoo hoish aash zan ni oorchlogdood namaig hen helehev gehev gesen shig aashildag bolson ni iim yum hiihed noloolson baih.
2013-04-29
zochin:
ene admin unurjargaltai huuvildsan b.haa huuli bus ug heregleegui b.had bolohgui l b.a da
2013-04-29
зочин:
төрсөн ах нь гээд ингэх ёсгүй шүү дээ,тэр тусмаа балиар хүчингийн хэрэгтэнд, ах нь хүчин хийж дүү нь хууль бус юм хийж ах дүү 2 ер нь хүмүүжил төлөвшилгүй аймаар хүмүүс юмаа
2013-04-29
зочин:
Хийсэн хэрэг нь тодорхой эзэн нь тодорхой юманд юунд нь ингэж гүрийнээ. Одоо мэргэжилдээ чадвартай хүнлэг хүнл дарга болмоор юм даа. Хий истори бичсэн Бурмаа ямар их айдаг болоо
2013-04-29
zochin:
yamarch xestvv um b dee bvgdeeree caIXAN GEGEELRG AMIDARYAA.
2013-04-29
тэнэг хүмүүст итгэгчид:
1, цэвэр гүтгэлэг байна. элэгний вирус хэзээ ч арилахгүй. дахин шинжилгээ хиихэд л гарна. 2. өвчитний нууц, байгууллагын нууц гэж том юм байдаг. 3. Элэгний вирустай байгаа үгүйгээс эмчилгээ яаж хийгдэх нь тодорхой болохоос ялаас мултрах өвчитний жагсаалтанд хамаарахгүй. Худал үгийг 1000 яривал үнэн болдог гэдэг шиг бүх хүнийг тэнэг юм мэдэхгүй гэж боддогоо болиорой. Алтан цэцэг ба программистууд нь
2013-04-29
зочин:
Шинжилгээг засварласан лабронт,засварлуулсан дарга хоёрт хоёуланд нь арга хэмжээ авах ёстой.Тэхгүй бол энэ үйлдэл зуршиил болно.Нэг их өмөөрөөд байх асуудал биш.Цаашилбал иргэд эмнэлэгийн байгууллагад,шинжилгэндээ итгэх итгэл алдарна.Төрсөндөө туслалгүй яахав.Гэхдээ өөр аргаар.
2013-04-29
мөнгө мөнгө:
эмч нар ийм хууль бус үйлдэл хийж байна гэдгээ мэдсээр хийж байгаа юм чинь их мөнгө авдаг байхдаа
2013-04-29
çî÷èí:
ó÷èðã¿é èõ õººöºëäºæ áàéãàà äàðãà íàðûã òàâèõ õýðýãã¿é,̺í õ¿íèé ãàð õºë áîëæ þì áè÷èæ,ÿðüæ ÿâàà õ¿í ººðºº ñàéí áàéäàãã¿é,õóâü õ¿íèé æóäàã ãýæ òîì þìûã ñàíàæ áàéâàë ç¿ãýýð ø¿¿.ªºðºº èõ ñàéí áóñàä íü ìóó áàéãàà áîë òý𠺺ðòºº ãóòàìøèã
2013-04-29
Çî÷èí:
Õýðýãã¿é äýý àëáàí òóøààëûí òºëºº ÿàõààñ áóöàõã¿é,íýãèéãýý èíãýæ áè÷èæ áîëîõã¿é,Õóðäàí øèéäýõã¿é áàéãàà íü èéì áàéäàëä õ¿ðãýæ áàéíà
2013-04-29
хэн ч байсан ингэнэ:
Та ийм юм болчихоод байхад төрсөн дүүдээ туслах л байсан би энэ хүнийг буруутгахгүй
2013-04-29
Zochin:
XUCHINGIIN GEMT XEREGTENG YALAAS CHOLOOLUULENE GEDEG CHI NI YU GESEN UG VE?! BAYARTSETSEG GEGCHIIG SHUUD ERUUD TATAJ XAMT SHOROND XIIX NI SHUDRAGA ESOND NIITSENE SHUU DEE!!!!!!!!!!!!!!!!!!!!!! XUCHINDUULJ ZOVSON TER OXINII ERX ASHIGIIG UDVAL AVGAI YAJ SERGEEX VE????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2013-04-29
ококок:
төрсөн ах нь болохоор чадах бүхнээ хийсэн байх л даа зайлуул.хэн ч гэсэн төрсөндөө ямар нэгэн аргаар туслахыг л бодно шүү дээ.ахын муу хэргийн уршгаар дүү нь бас зовох нь дээ
2013-04-29
ewdrtyuio:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК - НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-29