Гарет Бэйл шилдэг тоглогчоор шалгарав
Мэргэжлийн хөлбөмбөгчдийн ассоциац Лондоны “Тоттенхэм”-ийн хагас хамгаалагч Гарет Бэйлийг Английн шилдэг тоглогчоор шалгаруулжээ. Британийн хэвлэлийнхний мэдээлж байгаагаар тус байгууллага Гаретыг оны шилдэг залуу тоглогчоор мөн шалгаруулсан байна. Тэрбээр энэ оны Английн аварга шалгаруулах тэмцээн дээр 29 тэмцээнд 19 гоол оруулсан юм.
Гарет Бэйл 23 настай. Тэрбээр хөлбөмбөгийн түүхэнд нэг улиралд хоёр номинацийн эзэн болсон хоёр дахь тоглогч болж байгаа юм.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ