Скайтел Хүүхдийн мөрөөдлийг дэмжиж байна
Харилцаа холбооны салбарт тэргүүлэх технологийг нэвтрүүлж, шинэ, шилдэг үйлчилгээг хэрэглэгчдэдээ үргэлж бэлэглэж байдаг Скайтел компани нь харилцаа холбооны салбарын хөгжилд шинэ технологи, шилдэг үйлчилгээгээрээ өөрчлөлт авчраад зогсохгүй, нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжил, боловсрол, соёлын орчинд ч олон ажлыг санаачлан, зохион байгуулж ирсэн билээ.
Үүний тод жишээ нь “Боловсролыг дэмжигч аян”, “Эрүүл амьдралыг дэмжигч d20” аяны хүрээнд “Ниссэн Премьер Лиг”-ийг ивээн тэтгэн Америкийн Мэргэжлийн Сагсан Бөмбөгийн “Бүх оддын тоглолт”-ыг үзэх эрхийг хэрэглэгчиддээ бэлэглэж байсан юм.
Харин энэ удаад Скайтел компаний Залуусын анхны d20 брэнд хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлж сагсан бөмбөгийн спортыг дэмжих, тэднийг урамшуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээнд “Хүүхдийн мөрөөдлийгдэмжигч”-ээр хамтран ажиллагчаар ажиллаж байна.
Монгол Улсын нийт аймаг сум, дүүргийн буюу 750 сургуулийн хүүхэд багачууд хамрагдах үндэсний хэмжээний энэхүү тэмцээн өнөөдөр нээлтээ албан ёсоор сүр дуулиантайгаар хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон 6000 хүүхэд багачуудад Скайтел компани d20 брэндийнхээ Шинэ дугаарыг гарын бэлгийн хамт бэлэглэсэн юм.
“Монгол Мөрөөдлийн баг”-ийг, Хүүхдийн мөрөөдлийг Монголын Үүрэн Холбооны Скайтел компани дэмжиж байна.
Монголын Үүрэн Холбооны Скайтел Компани





СЭТГЭГДЭЛ БИЧИХ