Жохар Царнаевыг шоронд шилжүүлжээ
“Ассошейтэд пресс” агентлаг Бостоны алан хядлагыг үйлдсэн Жохар Царнаевыг ган хаалгатай 24 цагийн хяналттай ганцаарчилсан камерт хоригдож байгааг мэдээлжээ. Жохарыг баасан гаригийн шөнө Бостоноос 65 км-ийн зайтай хуучин цэргийн бааз байсан Девенс шоронд хүргэсэн байна.
Түүнд эмнэлгийн үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж, хоол унд, эм тариа хэрэгслийг хатуу хяналт дор оруулж байгаа хэмээн шоронгийн төлөөлөгч хэлжээ.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ