Нийтлэлч Д.Батбаяр: Манай сэтгүүл зүй бол паранормальный үзэгдэл

img

.

-Манай улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр бусад улстай харьцуулахад сүүлийн хэдэн жил дундаас доошоо өөрөөр хэлбэл, анхаарал татахуйц асуудалтай гэсэн категорид багтаад байгаа. Та үүнтэй санал нийлэх үү? 

-Үүнтэй миний санал нийлэх эсэхийг асуух нь угаасаа буруу. Тэс хөндлөнгийн, Хил хязгааргүй сэтгүүлчид гээд олон улсын байгууллагын хийсэн судалгааны дүн ингэж гарч. Энэ дүн бол манайхны шалгаруулдаг Алтан өд, Болор үзэг, Алтан шонхор мэтийн ээлж дараатай авдаг шагнал ер биш шүү дээ. Манай сэтгүүлчид л өөрсдийгөө эрх чөлөөтэй байгаа мэтээр сэтгэж жилд нэг болдог баяр дээр ганц нэг хундага татаж, шагнуулсан нэр зүүж сэтгэлээ зогоодог болохоос анхаарал татах хэмжээнд аль эрт хүрчихсэн. Би энэ салбарт тийм ч удаан ажиллаагүй болохоор ямар ч эрх чөлөөгүй байдаг юм байна гэдгийг нь ойрмогхоноос л мэдэж авсан. Удаан ажилласан улс нь тэр гав гинжиндээ бүр дасаад гавтай эсэхээсээ ч мэдэхээ байчихсан байдаг юм шиг билээ. Айлууд айхтар ярдаг нохойгоо гинжилчихсэн байдаг даа. Ер нь нэг тиймэрхүү, хашааныхаа гадна “Нохойтой” гээд биччихсэн компаниуд захаас аваад байна. “Нохой” нь ямар ч бизнес агуулгагүй, зүгээр л хэн хүн дургүйг нь хүргэвэл суллаад хонгодуулах зорилготой. Заримдаа нохойгоо хооронд нь зодолдуулж таашаал авна. Нохой ч нохой л юм болохоор өөрт нь ямар ч хамаагүй юмны төлөө нэгнээ хэмлэж байгаагаа ч мэдэхгүй хүүлэлцээд л...

.

-Хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгохын тулд яах ёстой юм?

-Би яаж мэдэх вэ дээ. Монголд хэвлэл мэдээлэл ердийн ТҮЦ шиг ашиг олоод ажилладаг болсон цагт эрх чөлөөний тухай, бүрэн бүтэн болох тухай ярьж болох биз. Нимбэг олдвол нимбэгний ундаа хий гэдэг дээ. Хэвлэл мэдээлэл зөвхөн улс төрийн төлөө үйлчиллээ гээд муу юм бас үгүй юм шиг. Ухаандаа, Н.Энхбаярын хэвлэлээс Ц.Элбэгдоржийн муу муухайг, Ц.Элбэгдоржийн хэвлэлээс Н.Энхбаярын бузар булайг олж уншиж болоод байгаа юм. Гол нь уншигч аль алийг нь унших хэрэгтэй дээ.

.

-Хэвлэлийн эрх чөлөө бүтэн байхын ашиг тусыг та манай уншигчдад хэлээч?

-Хамаг мөнгөөрөө хулхи бараа авбал ямар байдаг билээ. Хэвлэлийн эрх чөлөө хагас дутуу бол иргэнд тийм л мэдрэмж төрнө. Энэ талаар уг нь О.Магнайд хийх юм мөн ч их байна даа. Олон улсын тэр байгууллагын тайлангаар бол Финланд байнга л тэргүүлдэг юм билээ. Манайд хэвлэлийн эрх чөлөө бүрэн дүүрэн бол бид тэдэн шиг амьдарч болно шүү дээ.

.

-Мэдээллийн сайтуудын ассоциаци “Онлайн марафон” аяныг “Хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгоё” уриатайгаар хэрэгжүүлж байгаа юм байна. Иймэрхүү ажлууд хэр үр дүнтэй байдаг юм бол.

-Эндээс ямар нэгэн үр дүн гарвал сайн л байна. Хэдэн сэтгүүлч нийлж пиво уугаад л дуусвал ямар ч үр дүн гарахгүй. Эзэд нь хэвлэл мэдээллийг мууд барьдаг модны хэмжээнд хараад байхад хэдэн сэтгүүлч өөрсдийгөө жад сэлэм гэж бодоод яах билээ дээ. Жаахан халамцаж аваад л өөрсдийгөө тэгж төсөөлөх хэрэг гарна.

.

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексийг тооцоход нэг гол үзүүлэлт бол хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо байдаг. Таныхаар Монголд хэн нэгнээс хараат бус хэвлэл мэддээлийн хэрэгсэл ер нь байна уу?

-Эзнээсээ хараат бус сэтгүүл зүй гэж хаана ч байдаггүй юм шиг билээ. Гэхдээ хэвлэл мэдээлэл бизнес болчихвол хараа хяналт суларна. Манайд хараат бус хэвлэлийн хэрэгсэл мэр сэр бий. Хэн нэгний тухай муу муухай мэдээ олж тавиад мөнгө авдаг хэдэн сайт бол туйлын хараат бус. Хэнийг ч хамаагүй алж л байдаг шүү дээ. Тэдэнд хараа хяналт байхгүй шигээ сэтгүүл зүйн ёс суртахуун ч бас байхгүй. Нохойгоор бол зуудаг золбин нохой юм уу даа. Гэхдээ юм голохгүй ээ, олдсоныг нь идэж л орхино.

.

-Манай хэвлэл хэн нэгнийг дарамталж, хэн нэгний мөнгөнөөс хараат байгааг та юу гэж дүгнэдэг вэ?

-Өлсөөд л байгаа юм байлгүй дээ. Хөөрхий тэр сэтгүүлч чинь бас “Хариад очиход нь хараад суугаа ханьтай, өврөөс нь чихэр горьдох үртэй хүн” шүү дээ.

.

-Манайх хэзээ нэг хэвлэлийн бүтэн эрх чөлөөтэй орон болох бол?

-За ёстой, “Тааж хэлдэг Таван хан биш, тамшаалж мэддэг тарлан бух биш”. Тэрийг ёстой би таашгүй. Харин манай Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Галаарид гуайгаас асуувал дээр. Цаадах чинь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг бөөгийн буултаас олоод мэдчихсэн, түүнийгээ блог дээрээ тавьчихсан байсан ш дээ. Ер нь манай сэтгүүл зүй бол паранормальный үзэгдэл юм билээ. Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч маань далд чанадын үзэгдэл судалдаг мундаг хүн шүү дээ. Тэгэхээр манай сэтгүүл зүй тэр чигтээ иррациональ. Уг нь сэтгүүлчдийн хийх ажил рациональ хүрээний асуудал. Гээд яахав. UBS телевиз нэг мэдрэл муутай хүнээр дэлхий сөнөнө гэж яриулаад ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрч байна. TV9 телевиз бурхан төрүүлдэг хүүхний тухай мэдээ бэлтгэж сууна. Тэгсэн чинь харин хөөрхий тэр хүүхнийг шүүхэд өгсөн дуулдсан. Тиймэрхүү алдар нэр нөөсөн мэдрэл муутай, боловсролгүй хүмүүс захаас аван бий. Гэтэл түүнийг улсын зөвшөөрөлтэй албан ёсны сувгаар гаргачихаад хариуцлага хүлээхгүй л байна. Тэгэхээр манай сэтгүүл зүй тэр чигтээ паранормальный байгаа биз дээ. Сэтгүүл зүйн салбар эрх чөлөөтэй болохыг хүлээгээд дэмий байх. Тэрний оронд иргэддээ энэ хэний мэдлийн хэвлэл мэдээлэл вэ гэдгийг л хэлээд өгчихвөл хүмүүс хэн нь хэнийгээ юу гэж муу хэлээд байгаа, тэр нь ямар шалтгаантай болохыг бодоод олчихно шүү дээ.

.

Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ Батбаяр гэгч хужаагийн шээс архичин лалар одоо худлаа шааж дуусаагүй юу цүнх баригчид-н хошного долойсон архичин бөбөөчин
2022-10-21
Зочин:
Тэр ахиц чинь Золбин нохойн үржил хаха
2016-12-09
zochin:
TV 9 uzuulsen yumiig haraad dotor muuhai orgison shuu TV Yumuu esvel tantan yum uu
2013-05-04
Bold:
Medehgui ugee Wikipedia orood netees harchihaa naizaa. Yanz yanziin heleeer baigaa. Mongoloos uur helgui bol sorry. Zohiogchoos evteihen gui uneheer medehiig husch bgaa bol. Good day to everybody!
2013-05-04
hehehehehe:
good boy , go ahead,,,
2013-05-04
Bugdeeree:
Setgegdel bichigchdee medq khunii nudiig neej khen khen yamar yamar tv, site,sonin ezemshdegiig kheleed ogooch. Meddeg meddegee unend niitseheer uldeegeerei barimjaa avakh gesen yum.
2013-05-03
монгол хүү:
Өмнө 100 хувь хараат байсан, 23 жилийн дараа 77 хувь хараат хэвээр. Гэхдээ бас гайгүй 23 хувийн ахиц гарсан байгаа шүү :-)
2013-05-03
Зочин:
Тэр ахиц чинь Золбин нохойн үржил хаха
Ичиж амьдар:
манай сэтгүүл зүй тэр чигтээ паранормальный, манай сэтгүүл зүй тэр чигтээ иррациональ. сэтгүүлчдийн хийх ажил рациональ хүрээний асуудал,,,,, энэ одоо юу хэлэх гээд байгаагаа өөрөө мэдэж байгаа юм болов уу? Сэтгүүлзүйн салбарт олноороо үүрлэсэн золбингуудын нэг нь юм байлгүй дээ. Энэ салбараас зайлсан бай.
2013-04-30
Bold:
Medehgui ugee Wikipedia orood netees harchihaa naizaa. Yanz yanziin heleeer baigaa. Mongoloos uur helgui bol sorry. Zohiogchoos evteihen gui uneheer medehiig husch bgaa bol. Good day to everybody!
сайхан хэлжээ:
ёстой балартаж унатал нь хэлжээ. сайхан ярилцлага байна. паранормальный гэдэг нээрээ үнэн шүү. тэр бурхан төрүүлэгч дээр ТВ-9 арай л дэндсэн шүү. хэвлэл мэдээлэл, тэр дундаа дүрс, дуугаар хүнд шууд хүрдэг хүчтэй хэрэгсэл бол өндөр хариуцдагатай, өөрийгөө суртлын хүчит хэрэгсэл гэдгээ мэдэж байх ёстой. маш сайхан ярьсан байна өө
2013-04-30
UUGAA:
xuts gevel yaxav. chamaas xamaagui yum unshsan medlegtei zaluu
2013-04-29
uugaa:
like
2013-04-29
зочин:
солиор гэвэл яахав,Та нарын үнэнг бичсэндээ.
2013-04-29
БАБА:
ГАДААДЫН КОМПАНИАС МӨНГӨ АВЧ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААЖ ГОЛОО ЗОГООДОГ НӨХДҮҮДИЙН НЭГ БАЙНА
2013-04-29
uugaa:
like
фцужэнгшү:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-29
шгхлогарх:
Миний бодлоор. Сэтгүүл зүй хараат хэвээрээ. Бүх зүйл ядуу байгаатай холбоотой. Мөнгөөр ч дутагдана. Дээр нь сэтгүүлч өөрөө ёс зүй муутай, иргэний зориггүй байгаа санагддаг.
2013-04-29
зрмөа:
ХХК-ийн редактор гэхээр юу хийх үү. Сэтгүүл сонин, радио тв бол яахав..
2013-04-29
altan:
saihan jarilzlaga boljee
2013-04-29
zochin:
yasan tom baadag gar ve...setguulzuin togoond chagdaad udaagui ym bj yasan ih tomroo ve,setguulchdiig olsson gene uu?ingej bolohgui ee.yu ch uzeegui joohon batsaan gedgee hend gaiguulah geed bgan be,tegeed ymar muuhai tamhi barisan zurgaa tavidag buduuleg hun be.iim hun undesnii toim setguul erhlen gargaj bn gedeg ooroo tom asuudal boljee,dahij ene setguuliig avch unshih hereggui gedgee ene yriltslagaas chin harj medeerlee
2013-04-29
сайхан хэлжээ:
ёстой балартаж унатал нь хэлжээ. сайхан ярилцлага байна. паранормальный гэдэг нээрээ үнэн шүү. тэр бурхан төрүүлэгч дээр ТВ-9 арай л дэндсэн шүү. хэвлэл мэдээлэл, тэр дундаа дүрс, дуугаар хүнд шууд хүрдэг хүчтэй хэрэгсэл бол өндөр хариуцдагатай, өөрийгөө суртлын хүчит хэрэгсэл гэдгээ мэдэж байх ёстой. маш сайхан ярьсан байна өө
UUGAA:
xuts gevel yaxav. chamaas xamaagui yum unshsan medlegtei zaluu
Red x:
zovoo zov. buh sonin hen negnii erh ashgiin toloo bichdeg bsan. Harin odoo buh TV tiim bolj bn sh dee.
2013-04-29