Ерөнхийлөгчид бараалхав

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгчид АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцож байгаа Европын комиссын дэд Ерөнхийлөгч, Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч хатагтай Кэтрин Эштон бараалхлаа.

Монголд болж буй АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд хүрэлцэн ирж Монгол Улсад айлчилж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хатагтай Кэтрин Эштонд талархал илэрхийллээ. Монгол Улс гадаад бодлогодоо гурав дахь хөршийн бодлогыг баримталдаг. Европын холбоо бол Монгол Улсын томоохон гурав дахь хөрш юм гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо. Монгол Улс, Европын холбооны хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт удахгүй эцэслэн гарын үсэг зурах гэж байна.
Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс, Европын холбооны хооронд хамтын ажиллагаа, түншлэл хэрхэн хөгжиж байгааг илтгэсэн үйл явдал болно гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж байв. Ардчилал, хүний эрхийг хөгжүүлэх, зах зээлийн эдийн засгийг гүнзгийрүүлэх, чөлөөт худалдааг дэмжих зэрэг нь энэхүү хэлэлцээрийн гол зорилтууд болох талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын комиссын дэд Ерөнхийлөгч, Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч хатагтай Кэтрин Эштон нар яриандаа дурдлаа.
Европын орнуудад Монголын олон залуус сурч боловсрол эзэмшиж байсан түүхэн уламжлалтай. Энэхүү уламжлалыг цаашид үргэлжлүүлэх талаар уулзалтын үеэр хөндөн ярилцлаа. Монгол Улс нь Европын холбооны гишүүн 11 оронтой дипломат харилцаатай. Европын холбоо энэ онд Мьянмарт Төлөөлөгчийн газраа нээхээр төлөвлөөд байна. Харин дараагийн Төлөөлөгчийн газраа Монголд нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв.
Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-ын жинхэнэ гишүүнээр элссэн. Ингэснээр Европын орнуудтай аюулгүй байдал, хамтын ажиллагааны чиглэлээр илүү гүнзгий хамтран ажиллах боломж нээгдсэнийг уулзалтын үеэр ярилцлаа. Европын холбоо 2012 оны аравдугаар сард Нобелийн 2012 оны Энхтайвны шагнал хүртсэн. Европын холбооны зүгээс шагналыг дагалдах 930 мянган еврог дайн, зэвсэгт мөргөлдөөний золиос болж хохирсон улс орнуудын хүүхдүүдэд зориулахаар болсныг хатагтай Кэтрин Эштон тэмдэглэн хэллээ. Мөн Монголын ардчилал гүнзгийрэн хөгжиж байгааг нүдээрээ харсандаа талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

фццужэнг:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-29